1 Интерактив Даймонд - Diamond ERP цогц програм хангамж. Бүгд дотроо энгийн, дундаж, ахисан гэсэн үнийн ангилалтай. Ангилалдаа тохирсон боломжтой. Нягтлан бодох бүртгэлийн систем: Энгийн 4490000 Дундаж 4900000 Ахисан 6610000 гэх мэт Хүний нөөц, цаг бүртгэл, цалингийн тооцоо, санхүүгийн шинжилгээний, дэлгүүрийн удирдлагын гэх мэт системүүдтэй тус бүрдээ өөр, өөр үнэтэй. Суулгахдаа тухайн байгууллагаас хүн ирээд суулгадаг. Орон нутагт бол хоол, унаа, байрны төлбөрийг суулгах байгууллага хариуцдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг.
http://www.ibi.mn/2 Эрхэт - Онлайнаар учир программ суулгах, пс гологдох, пормат хийсний дараа дахиад суулгах гэсэн асуудалгүй. Интернттэй л бол хаанаас ч ашиглах боломжтой. Төлбөр хямд. "Эрхэт" онлайн санхүүгийн програм нь үүлэн технологид суурилсан бөгөөд дэлхийн хаанаас ч, хэдийд ч богино хугацаанд хандан бизнесийнхээ санхүүгийн бүхий л мэдээллийг хянаж, удирдан тайлангаа цаг тухайд нь гаргах шинэ боломжийг агуулсан онцлогтой юм. Бид тухайн байгууллага бүрийн онцлогт тохируулсан модуль хөгжүүлэх боломжтой бөгөөд НББОУС болон бусад хууль тогтоох заавраар орсон өөрчлөлтийг програмд цаг тухайд нь үнэ төлбөргүй оруулж хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан уян хатан нөхцөлийг бий болгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://erkhet.biz3 MAGIC FINANCE - Excel программ дээр хийгдсэн. Төлбөр хямд - Cангийн яамнаас нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн болохыг баталгаажуулсан MAGIC FINANCE санхүү, татварын тайлан гаргах программ нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан бөгөөд боловсруулагдаж гарсанаас хойш жилийн дотор 1000 гаруй хэрэглэгчтэй болж, олон байгууллага, нягтлангуудын санааг тусгасан элдэв алдаагүй программ болж чадсан. MAGIC FINANCE таны санхүүгийн зөвлөх найз чинь байж чадна. Тус программ нь таны тайлан зөв гарсан эсэх, буруу гарсан бол юун дээр алдаж байгааг, хаана юу хийх ёстойг нэг бүрчлэн хэлж өгдөг. Тиймээс ашиглахад хамгийн хялбар байх болно. ПРОГРАМ АВСАН ТОХИОЛДОЛД 7 ХОНОГИЙН СУРГАЛТ ҮНЭГҮЙ. Хаяг:
http://help.sanhuu.mn/ гэх мэт санхүүгийн программ байдаг юм байна...