Crack гэдэг нь Англиар хагалах, цуулах, зай завсар гаргах гэсэн үг. Тэгэхээр энэ нь программыг гэмтээлгүйгээр ямар нэгэн байдлаар өөрчлөх гэсэн утга санаатай. Хамгийн гол зорилго нь программын биенд засвар хийж тодорхой хоног тоолдог, мөнгө нэхдэг, ажиллахгүй болдгийг л зогсоох зорилготой.
Би хувьдаа 2,3-н ч программыг crack-даж үзсэн. Уг нь боломжийн л юм байналээ. Гол нь Ассемблер хэлний мэдлэгтэй байх шаардлагатай юм байналээ.
Дотроо
Reverse engineering - Энэ нь тийм гэснийг үгүй болгох, үгүйг тийм болгох гэсэн үг.
Өөрөөр хэлбэл нэг программ 30 хоног ажиллаад ажиллахгүй болдог гэж тооцъё. Тэгтэл 30 хоногоос дээш ажиллахгүй гэснийг ажилла гэж болгоод л хязгааргүй хугацаагаар ажиллуулах жишээтэй.
Бас нэг жишээ дурьдая. Хэрэглэгчийн нэр, нууц дугаар тааруулж программ 30 хоног тоолхыг зогсоодог гэж үзье. Тэгвэл дурын нэр, код оруулаад идэвхижүүлэх гэхэд өөдөөс код буруу байна гэж мэдээлнэ. Тэгтэл үүний цаана байсан хэрвээ код буруу бол тасла гэснийг зөв болвол тасла гэж өөрчилж болно. Тэгээд буруу кодоо дахин оруулаад үзье. Мэдээж код буруу учир эсрэг хувилбараар нь авч программыг идэвхижүүлэх жишээтэй.
NAG screen remove - Энэ нь бүртгүүлээгүй программ эхлэх болгонд гарч ирдэг хэрэгцээгүй цонхыг арилгах гэсэн үг.
Жишээ нь бидний өргөн хэрэглэдэг WinZIP, WinRAR программууд ашиглаж болоод л байдаг. Хугацаа тоолохгvй боловч ажиллуулах болгонд бүргтүүлэхийг шаардсан дэлгэц гарч ирдэг. Энэ дэлгэц нь мэдээж ядаргаатай шүү дээ. Би л үнэгүй программ хэрэглэж байгаа гэсэн шиг гарсаар л байх уу?
Тэгвэл энэнийг бас гаргахаа байлгадаг байх нь.
HASP - Энэ нь LPT, USB портонд залгаж байж программаа ажиллуулдаг нэгэн хэрэгсэл юм. Энэ түлхүүр төхөөрөмжийг залгаагүй л бол программ ажиллахгүй байх нь. Жишээ нь манайд гадуур худалдаанд байгаа АНГУУЧ хэмээх программ. Энэ программ нь эхлэхдээ LPT портонд HASP байгаа эсэхийг шалгаад байвал дотроос нь тусгай эрхийн код хайж, энэ нь тохирч байвал программыг ажиллуулдаг. Тэгвэл энэнийг эвдэлхийн тулд тухайн программын HASP-тай харьцаж байгаа *.DLL файлд засвар хийдэг байх жишээтэй.
Энэ мэтчилэн маш олон хамгаалалт, түүнийг эвдлэг маш олон арга байх нь.
Crack-дахын тулд олон ч төрлийн программ ашигладаг.
W32disassambler, SoftICE, Ollydbg, HiEW, HeXeditor гэх мэт.
Энэ талаар ярилцдаг маш олон сайт байдаг.
Жишээ болгож хэдэн хаяг бичье.
http://www.cracklab.ruhttp://www.woodmann.comhttp://www.woodmann.com/krobar гэх мэт.