#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.17 12:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 225 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9
Author Message
PostPosted: Oct.30.12 7:17 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4242
Location: Чимээгүй толгод
Нөхдөө энэ сэдэвтээ анхаарал хандуулъяаа...
@192 нилээн дээх нь "Вирусыг яаж гар аргаар устгах вэ" гэцэн нэг жижигхэн хэмжээний бичлэг би эндээс татаж авч байсан санагдах юм. Ямар ч байсан 192 гээд хавтас нээгээд хадгалцан байснаа санаад байгаан тэр чиний хичээл байсан бол дахиад нэг татахаар тавиад өгөөч...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Dec.01.12 4:46 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.05.11 10:23 am
Posts: 145
Видео файлаас тасдаж GIF өргөтгөлтэй буюу хөдөлгөөнт зураг хийх хэрэг хааяа гардаг байх.
Format Factory гэдэг програмаар үүнийг хийж болно. Өөр олон төрлийн про байдаг ч гэсэн ажиллагаа нь төвөгтэй, ихэнх нь үнэтэй байдаг. Фрий юм ашиглая гэвэл энэ хамгийн боломжийн нь.
http://share.gogo.mn/vyMkdglnGE58491354303432/FFSetup295.exe

Жишээ болгоод энэ видеог хөдөлгөөнт зураг болгоё.


Image

Видеоноосоо сонгосон хэсгээ хэсэгчлэн оруулбал:
Image

Видеоноосоо тасдахын тулд хөрвүүлэгч програмууд ашиглаж болно.
Video Convert Premier (with license)
http://www.mediafire.com/?imdw2zmm42o

Сонгож авсан хэсэгээ удаашруулж энэ тэр харуулбал их гоё болно.
Format factory нь өөрөө олон янзын тохиргоотой, gif зураг хийхдээ тохиргоон дотроос нь fps-ыг өөрчилж хурдыг нь тохируулж болно. Гэхдээ энэ нь зургийн чанарыг муутгаж магадгүй болохоор өөр арга хэрэглэсэн нь дээр. Видео нь avi өргөтгөлтэй байвал зүгээр байдаг.

Энэ бичкээн програмаар avi файлынхаа rate-ыг өөрчилж болно. Эх файлыг шууд өөрчлөх болохоор файлаа хуулж нөөцөлж байгаад хэрэглээрэй.
http://share.gogo.mn/L8C2DDr3W086321354304430/avifrate2009.rar

Эцэст нь үр дүн нь:

Image


Last edited by OllyDBG.exe on Dec.02.12 4:33 pm, edited 1 time in total.
тусдаа сэдэв нээсэн байхаар нь зөөв ...


Top
   
PostPosted: Jan.16.13 5:39 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jul.29.10 6:54 pm
Posts: 1461
Location: http://hicheel.info/
Windows 7
Computer асахад ачаалдаг програмуудыг болиулах

start -> run
msconfig бичээд enter
startup хэсэгрүү орж чагтнуудын аваад OK гээл хадгалаарай

_________________
i5-3570k/8gb/Z77/2TB/60gb/750W


Top
   
PostPosted: Jan.16.13 1:21 pm 
Offline
¤ Expert

Joined: Jul.06.10 1:31 am
Posts: 1605
Ямар 1-н шалтгаанаар bootable flash drive, cd, dvd мэтийн physical media ашиглан комоо форматлах боломжгүй үед зүгээр iso image file-аар
upgrade install хийх замаар аргалах талаар харуулъя.
Ер нь хүмүүсийн хийдэг гол алдаа бол image-ээ mount хийхэд autorun-аар гарч ирж байгаа setup-аар явуулах гэж үзээд л болдоггүй юм байна
гээд орхидог.

Image


Browse хийж sources folder дотор байгаа setup дээр 2 товшиход л болно.

Image
Image

Partition delete, resize мэтийн үйлдэл бол боломжгүй.

Image

Хуучин Windows ч C partition дээр Windows.old гэсэн фолдер дотор үлдэнэ. Тийм болохоор system partition ч хангалттай сул зайтай байх хэрэгтэй.

Image

Upgrade install учраас арай удаан л байх болно.

Image
Image Image


Windows 7-оос upgrade хийгээд Windows 8 боллоо.

Image
Image


Ер нь бол upgrade install дэмий эд. Өвөө, эмээ нарт л таарсан арга. Аль болох хол явах хэрэгтэй. Яахав амьдрал баян гэдэг дээ, аргагүй нөхцөл таарч болно.
Optic drive эвдэрхий, boot хийх flash байхгүй, ядаж ганц blank dvd олдохгүй хөдөө гадаа явж байгаад комоо яаралтай форматлах шаардлага гарч болно.
Ойр зуурын инсталлууд, driver эсвэл DPSolution мэтийн юмнууд D дээрээ байлгаж байвал ингээд аргалж болно.
Тийм үе бүү таараасай гэж ерөөе дөө.


Top
   
PostPosted: Jan.23.14 7:52 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2006
Location: Nothins that bad if it feels good
m

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jan.25.14 12:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.12.06 3:08 pm
Posts: 4560
Location: http://defeu.blog.inet.mn/
Gmas79 wrote:
Ямар 1-н шалтгаанаар bootable flash drive, cd, dvd мэтийн physical media ашиглан комоо форматлах боломжгүй үед зүгээр iso image file-аар
upgrade install хийх замаар аргалах талаар харуулъя.
Ер нь хүмүүсийн хийдэг гол алдаа бол image-ээ mount хийхэд autorun-аар гарч ирж байгаа setup-аар явуулах гэж үзээд л болдоггүй юм байна
гээд орхидог.


Nice post. Thanks


Top
   
PostPosted: Jan.25.14 1:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Finalist wrote:
Видео файлаас тасдаж GIF өргөтгөлтэй буюу хөдөлгөөнт зураг хийх хэрэг хааяа гардаг байх.
Format Factory гэдэг програмаар үүнийг хийж болно. Өөр олон төрлийн про байдаг ч гэсэн ажиллагаа нь төвөгтэй, ихэнх нь үнэтэй байдаг. Фрий юм ашиглая гэвэл энэ хамгийн боломжийн нь.
http://share.gogo.mn/vyMkdglnGE58491354303432/FFSetup295.exe

Жишээ болгоод энэ видеог хөдөлгөөнт зураг болгоё.


Image

Видеоноосоо сонгосон хэсгээ хэсэгчлэн оруулбал:
Image

Видеоноосоо тасдахын тулд хөрвүүлэгч програмууд ашиглаж болно.
Video Convert Premier (with license)
http://www.mediafire.com/?imdw2zmm42o

Сонгож авсан хэсэгээ удаашруулж энэ тэр харуулбал их гоё болно.
Format factory нь өөрөө олон янзын тохиргоотой, gif зураг хийхдээ тохиргоон дотроос нь fps-ыг өөрчилж хурдыг нь тохируулж болно. Гэхдээ энэ нь зургийн чанарыг муутгаж магадгүй болохоор өөр арга хэрэглэсэн нь дээр. Видео нь avi өргөтгөлтэй байвал зүгээр байдаг.

Энэ бичкээн програмаар avi файлынхаа rate-ыг өөрчилж болно. Эх файлыг шууд өөрчлөх болохоор файлаа хуулж нөөцөлж байгаад хэрэглээрэй.
http://share.gogo.mn/L8C2DDr3W086321354304430/avifrate2009.rar

Эцэст нь үр дүн нь:

Image


Энийг хайж байсын
Tnx

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Jun.22.14 9:58 pm 
Offline
¤ Expert

Joined: Jul.06.10 1:31 am
Posts: 1605
Дээр 1 сэдэвт JIMI гишүүн 1 флашнаас Windows 7 билүү 8-ыг 64бит 32бит 2 хувилбарыг суулгах multiboot image яаж бэлдэх вэ гэж асууж байсан.
Заавар оруулнаа гэж өр тавьсан. Өрөө төлье дөө. Ямар нэртэй сэдэв ч байлаа мартаж. Энд л оруулчихъя JIMI гишүүн олоод үзэх биз.

Тэгэхлээр multiboot install бэлдэхийн тулд .wim өргөтгөлтэй Windows Imaging Format файлтай ажиллаж сурах хэрэгтэй болно. Ер нь бол IT, sysadmin,
computer technician мэтийн хүмүүст л хэрэгтэй мэдлэг. Энгийн хэрэглэгчид нээх хэрэг болохгүй эд тэгээд ч нарийн ширийн болгоныг бичих бол 1
2 хуудсанд байтугай багтахгүй ажил. Залхуу. :brows: Тийм болохоор өөрт хялбараар тэгэхдээ хэн ч хараад ойлгохоор аль болох товчхон зураг хөрөгтэй
пост оруулахыг бодъё.

Энгийн хэрэглэгчид бол комоо форматлахдаа .iso өргөтгөлтэй bootable image file optic media, flash stick руу зориулалтын программаар нь бичээд ашиглаж байгаа.
Тэгвэл энэ iso image файлыг mount хийгээд гэдэс дотрыг нь ухаж үзвэл sources folder дотор install.wim гэсэн бузар том файл байгааг олж үзэж болно. :hihi:
Windows-ын install гэдэг маань үндсэндээ ганц энэ файл юм байнаа гэдгийг ойлгоход нээх PhD байх шаардлаггүй байх. Windows 8.1 Enterprise x86 orig image
mount хийгээд харахад нийт 2.74 GB хэмжээтэй iso файлын маань 2.32 GB нь install.wim рүү явсан байгаа нь харагдаж байна.

Image

Энэ install.wim файлыг C буюу System partition дээр Windows, Program Files, Users, Perflogs мэтийн фолдерууд болж задардаг 1 төрлийн шахсан архив файл гэж ойлгож болно.
Iso image дотор байгаа бусад бүх файлууд бол энэ архивыг задлах, bootloader суулгах, тохируулах мэтийн үүрэгтэй туслах файлууд гэж хэлж болно.
Тэгвэл энэ wim файл customize хийдэг official MS tool нь DISM гэж command line programm байдаг. Энэ программаар Windows 8.1 x64 x86 2 image нэгтгэж 1 install.wim
болгоод ком форматлахдаа алийг нь суулгахаа сонгодог setup бэлдэж үзүүлье. Юуны өмнө Windows 8.1-ын 32, 64 битийн 2 ориг image file байх хэрэгтэй. Аллахын ивээлээр
надад 2уулаа бий. :mrgreen: 2 image-ээ mount хийж байгаад 2-уулангийнх нь sources folder дотроос install.wim файлаа хуулж аваад 1 дор хийе. 2 уулаа install.wim нэртэй байх учраас
64 битийнхэд нь 8.1.1x64 гэж нэр өглөө.

Image

Одоо dism-ийн export image коммандаар 2 image-ээ нэгтгэнэ дээ.
Code:
Dism /Export-Image /SourceImageFile:D:\8.1.1x64.wim /SourceIndex:1 /DestinationImageFile:D:\install.wim /DestinationName:"Windows 8.1.1 Enterprise JIMI Edition" 

Энэ коммандыг харвал Source image file буюу export хийгдэж нөгөө image руугаа нэмэгдэж орж байгаа нь D partition дээр байгаа 8.1.1x64.wim гэсэн нэртэй файл, харин хүлээж
авч байгаа буюу Destination image file нь D partition дээр байгаа install.wim нэртэй файл болох нь харагдаж байгаа байх.
Image

Image

Export хийж нэгтгэсэний дараа 2.32 GB хэмжээтэй байсан 32 бит install.wim маань 4 GB болж нэмэгдсэн нь харагдаж байна. 64 бит нь 3.11 GB + 2.32 GB = 5.43 GB болох учиртай
бусуу :brows: 2+2=4 гарахгүй үе бас байнаа байна. Export хийхэд 32 бит image дотор байхгүй файл фолдерууд л 64 битээс хуулагдаж орно. 1 компаний 1 суурьтай OS гэдэг нь
харагдаж байна.

Image

Одоо энэ 32,64 битийн 2 image merge хийсэн install.wim файлаа ориг Windows 8.1 iso файлын sources folder луу хуулж save хийхэд л dual boot setup-тай болж байгаа юм даа.
Мэдээж зүгээр 1 iso файлтай ажилладаг про болгон bootable iso image customize хийж чадахгүй. Custom install бэлддэг, bootable iso image файлтай бас нэлээн ажилладаг хүний
хувьд зөвлөхөд UltraISO л санал болгох байна. UltraISO-гоор ориг Windows 8.1 x86 iso нээгээд sources folder байгаа untouched install.wim файлыг delete хийгээд доороос
шинэ install.wim файлаа чирч оруулаад save as хийгээд Desktop дээрээ Windows 8.1.1 DualBoot Jimi Edition гэж нэр өгөөд хадгаллаа.

Image

Одоо Rufus bootable flash stick бэлддэг программаар SSD,HDD ч GPT partition scheme ашигласан эд бол хамгийн доод талын сонголтоор MBR disk бол эхний 2 сонголтын
аль нэгээр бичихэд л болно. Мэдээж дор хаяж 8 GB flash stick хэрэгтэй.

Image

Би энийг бичээд ч яахав. Тэгэхдээ баахан заавар бичиж нялайтал screenshot тавьчихаад Virtual Mashine дээр ч болтугай суулгаж эцсийг нь бас харуулчихмаар байдаг.
Туниа муутай ultra mini pc дээр сууж байгаа юм. Hardware assistad virtualization дэмжихгүй CPU, 2 GB ram, ION graphic-тай GIADA N20 гэж нөхөр.
Хар авдраа асааж байгаад суулгаж харуулъя даа.

Image



Done.

Image
ImageImageImageImageImage

Бөгсний үг:
Иймэрхүү маягаар хэд л бол хэдэн image merge хийж болно. XP-гээс хойш гарсан бүх Windows төрлийн үйлдлийн системүүд wim format ашиглаж байгаа.
Server-үүд нь ч ялгаагүй. Нэтээр тараад байдаг жуман юм цуглуулсан AIO (All in One) инсталлууд үндсэндээ ингэж хийгддэг. Яахав зарим нь бол энэ dism программ дээр суурилсан
3rd party GUI Tools ашиглаж байгаа. Хэрвээ бүх л хэрэгтэй үйлдлийн системүүдээ 1 дор багтаасан, pre-activated, формат яваад дуусахад pre-installed буюу бүх хэрэгтэй программ ч суусан
идэвхижсэн байх, ямар ч ком форматласан бүх драйвер нь шууд автоматаар танигдах супер инсталл бэлдэж сурах бодол байвал dism л эзэмшихээс өөр арга байхгүй.
Тэгж байгаад 1 онгод орохоороо Asuult Edition гэсэн Universal install бэлдэх бодол бий. Хийвэл хаа нэгтээ линк оруулах биз. Сонирхсон нь татаж авна биз. За лазантери хөдлөв.
Кино харж гэвтий даа.


Top
   
PostPosted: Jun.22.14 10:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.30.09 10:46 pm
Posts: 4563
Location: unknown
За ёстой хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа


Top
   
PostPosted: Oct.04.14 4:53 pm 
Offline
¤ Expert

Joined: Jul.06.10 1:31 am
Posts: 1605
Зиак, хэд хоногийн өмнө MS corp Windows үйлдлийн системийнхээ хамгийн сүүлийн хувилбар болох Windows 10-ынхаа alpha, за ер нь pre-alpha гэж ч болохоор
туршилтын хувилбарыг гаргасаныг гишүүд сонсоо биз. Зарим нь суулгачихаад ч сууж байгаа биз.
Windows 10 Technical Preview (TP) гарсаны улмаас цаадахын ч архаг өвчин хөдөлсөн тул early tester-үүдэд хэрэг болох 1 заавар оруулахаар шийдлээ.
Vista-гаас хойших Windows төрлийн үйлдлийн системүүд дээр VHD Booting гэж 1 сайхан функц нэмэгдсэн байгаа. Энийг яаж ашиглах талаар бичихээсээ
өмнө ер нь бас жаахан advanced сэдэв учраас driver олоод өгөөч гэж бичиж суудаг гишүүд зааврын дагуу dual boot хийж байна гээд зүгээр ажиллаж байгаа
үйлдлийн систем, bootloader, data-гаа самарсан этр байвал би хариуцахгүй гэдгээ албан ёсоор учир зүггүй хариуцлагатайгаар мэдэгдье :mrgreen:

Bare Metal VHD Boot хийж Windows 8.1.1 x64 Enterprise суулгасан байгаа өөрийн комын хэдэн screenshot оруулж тайлбарлъя.

Image

Disk Managament дээрээс харвал баахан хуучин жижиг хардууд ашигладаг маань харагдаж байгаа байх. Нийт 7-н physical SSD, HDDs байна.
Хамгийн доод талын 8-дахь нь зүгээр Virtual HDD байгаа. Icon өнгө арай өөр харагдаж байна.
Disk 0 160GB (Seagate) Extra- Portable apps, system backup-аа хадгалдаг диск маань.
Disk 1 160GB (Seagate) Mac- Triple boot системийн Mac OS X-ээ суулгасан диск.
Disk 2 250GB (Seagate) Windows- Windows-оо суулгасан virtual хард диск-ээ байрлуулдаг диск.
Disk 3 500GB (Seagate) Data- ойлгомжтой биз.
Disk 4 320GB (WD) Temp- Download, Temp folders, Maк-даа зориулж exFAT-аар форматласан байгаа.
Disk 5 1TB (Seagate) Virtual- Virtual mashine-уудаа байрлуулдаг ганц том, хамгийн шинэ диск маань.
Disk 6 60GB (OCZ) Ubuntu- Linux-ээ суулгадаг ганц SSD.
Disk 7 100GB (MS VHD) System- 250GB диск дээр үүсгэсэн, одоо ажиллаж байгаа Windows-оо суулгасан Virtual HDD mount хийгдээд орж ирээд байгаа байдал.

Image

Windows нэртэй диск дээр W_8.1.1 гэсэн ганц том VHDX файл дотор одоо ажиллаж байгаа энэ Windows 8.1-ээ суулгасан нь C-System нэртэй болж
Windows Explorer дээр орж ирж ирээд байна. Extra нэртэй диск дээр system backup-аа First, Current нэртэй 2 фолдер дотор хадгалсан байгаа нь
харагдаж байгаа байх. First дотор байгаа VD маань 7 GB гаран, Current дотор байгаа нь 20 GB орчим байна. Virtual Hard Disk дээрээ Windows-оо
суулгаад driver, programs юу ч суулгаагүй, update ч суулгаагүй байхдаа W_8.1.1.vhdx гэсэн virtual hard disk-ээ copy-дож backup хийсэн болохоор
ийм бага байгаа. Current нь бол бүх юмаа суулгаж, тохируулаад хэрэглэхэд бэлэн болсон үедээ хийсэн backup. Хэрвээ би одоо энэ Windows-оо
ямар 1-н байдлаар самарлаа, сэргээх хэрэгтэй боллоо гэвэл res хийгээд Линуксээрээ ороод Extra-Backup-Current дотор байгаа W_8.1.1.vhdx нэртэй
19 GB файлыг Windows нэртэй диск рүүгээ хуулаад replace-дээд res хийгээд Windows-оороо ороход л болно гэсэн үг. Комоо форматлаж шинээр эхэлмээр
санагдвал First дотор байгааг нь хуулна.

Image

Уул нь Windows-ын мэдлэгээрээ талхаа хийдэг хүн ч Windows-оосоо улам л холдоод байх юм даа гэж. Windows суулгалаа, drivers таниуллаа, update хийлээ
программ гэсэн ч ердөө UltraISO, VMWare Workstation, WADK гэсэн 3-хан про суулгаад л миний Windows хэрэглээ болоод явчихаж байна одоогоор.
Windows-ыг бол өөрийнх нь setup-ийг бэлдэх гэж л сардаа ганц ашиглаж байна уу даа. Тийм болохоор бүх юмаа суулгасан Windows маань ердөө
19 л GB болж байна. Яахав sysprepped image бэлдэх гэж бас цаг их авдаг ажил болохоор VLC мэтийн ойр зуурын хэдэн portable про байлгаж байдаг.
Амбасын хэдэн тоглоом бол зүгээр инерцээрээ явж байгаа эд. Reflex ч гэх юм уу. :lol: Тоглож байгаа ч юм алга. Тоглоом тоглодог нас нь өнгөрчөөд байх шиг байна ер нь.

За за жаахан уянгийн халил шаачлаа. Тэгэхлээр өөрийнхаа setup-ийг ерөнхийд нь харууллаа. Одоо энэ VHD boot хийчихээд байгаа Windows 8.1-ийнхээ хажуугаар
давхар Windows 10 TP virtual HDD үүсгэж дээр нь суулгаад dual boot хэрхэн хийх талаар харуулъя.

Image

Control Panel-Admin Tools- Disk Management рүү ороод Virtual HDD-гээ байрлуулах диск, partition-аа сонгоно. Миний Temp нэртэй диск хоосон шахуу байгаа ч
exFAT-аар форматласан болохоор NTFS-ээр форматласан Extra нэртэй дискээ сонгоод Action-Create VHD дээр дарлаа.

Image

Browse хийж Extra-гаа сонгоод VHD size дээр 101 GB өгөөд dynamic, vhdx W_10_TP нэрээр үүсгэлээ.

Image

Хамгийн доор Disk 8 гээд шинэ 101 GB Virtual HDD маань ороод ирж байгаа нь харагдаж байна. Initialize хийх хэрэгтэй.

Image
ImageImageImageImage

Image

Комдоо соо шинэ хард залгаад юу хийдэг бүгдийг хийнэ. Эхлүүлж форматлаад Z letter, Test нэр өгөөд бэлэн боллоо шинэ Virtual HD маань.
Одоо энэ шинэ хоосон байгаа Virtual HD дээрээ Windows 10 TP суулгана даа. Мэдээж Windows 10 TP флаш руу бичээд USB Boot хийгээд
Z-Test нэртэй partition,disk хайгаад унахгүй. Шууд энэ Windows 8.1-ийнхээ орчноос DISM ашиглаж суулгана. Image applying гэдэг процесс.
Ер нь бол DISM үйлдлийн системийн ч 1 хэсэг болж суусан ирдэг про. Тэгэхдээ найдвартай хамгийн сүүлийн хувилбарыг суулгаж байгаад хийсэн нь дээр.
http://www.microsoft.com/en-US/download ... x?id=39982
adksetup.exe нэртэй 1.4mb setup татаад ажиллуулна.
Image

Бүгдийг нь татвал бараг 3 GB про. Deployment Tools чагтлаад л явуулахад 40, 50 mb юм л татна. Бусад нь хэрэггүй. Би яахав PE хэрэглэдэг болохоор
суулгадаг юм. Татаад сууж дууссаны дараа Deployment and Imaging Tools Enviroment нэртэй про-г run as admin хийнэ.
Аан эхлээд install source-оо бэлдэнэ. Windows 10 TP iso image дотроосоо sources folder дотор байгаа install.wim файлыг Virtual буюу V диск дээр хууллаа.
Ер нь бол заавал ингэж хуулахгүй mount хийсэн image-ийнхээ sources фолдерыг заагаад өгсөн ч болно.

Image
Image

Image apply command 1 иймэрхүү байна.
Code:
Dism /apply-image /imagefile:V:\install.wim /index:1 /ApplyDir:Z:\

Bootloader add entry command
Code:
bcdboot Z:\Windows


Image
Image

Миний өмнөх пост дээр энэ install.wim гэж файл маань юу болох талаар товч бий. /apply-image /imagefile:V:\install.wim
install.wim-ээ V буюу Virtual нэртэй диск рүү хуулж сул хаясан учраас энэ комманд ойлгомжтой байгаа байх.
ApplyDir:Z ч бас тайлбар хэрэггүй биз дээ. Virtual HDD үүсгэхдээ letter Z, name дээр нь Test гэж өгсөн болохоор.
"bcdboot Z:\Windows" бол Z диск дээр шинэ үйлдлийн систем суулгасан шүү гэж одоо энэ ажиллаж байгаа Windows 8.1-ийн
bootloader-т Windows Technical Preview гэсэн entry нэмж байгаа комманд. Restart хийхэд Windows Technical Preview, Windows 8.1
гэсэн 2 сонголт угтана гэсэн үг. Иймэрхүү
Image

Res хийж Windows Technical Preview сонгоод орлоо.

Image

Одоо driver таниулах, Windows update хийх, хэрэглээний программуудаа суулгах үлдлээ.
Тэгэхдээ хамгийн түрүүн хийх юм бол backup.

Image

Одоо яаж ч тоглосон болно. Дахиж суулгахаас наашгүй болсон ч айх юмгүй. Эвгүйтлээ гэхэд энэ Virtual нэртэй диск рүү хуулсан
W_10_TP.vhdx нэртэй 8.4 GB VHD файлаа буцаагаад Extra дээрээ хуулж тавиад л болно. Би давхар суулгасан Линуксээ ашиглаад
backup хийгээд авдаг. 2 Windows суулгасан хүн бол нөгөө Windows-оороо ороод хуулахад л болно.

Image

Хэрэггүй бол устгахад ядах юмгүй.
Virtual Hard Disk-ийг зүгээр shift delete, bootloader entry delete хийгээд л болоо. Хэдэн секундын ажил.

Image
Image

Иймэрхүү маягаар Vista-аас хойш гарсан бүх Windows төрлийн үйлдлийн системүүдийг dual, triple хэд л бол хэдээр нь зэрэг хэрэглэж болно.
Хардны зай ч л хүрч байвал. Desktop дээрээ Windows 8.1-ийнхээ хажуугаар Windows Server 2012 R2 ингэж суулгаад note-өө холбоод
ажлын сүлжээгээ симуляци хийж болно. Элдвийн мэдэх мэдэхгүй тоглоом про татаж суулгаад ком самраад байдаг нөхөртэй комоо дундаа
хэрэглэх шаардлагатай байж болно. Ж нь: Сахилгаггүй дүү ч юм уу.
Ингэж тусад нь өөрт нь үйлдлийн системийг нь суулгаж өгөөд хая.

Ер нь жаахан фантази шааяа.
Махчин овогт ДондовТүндэвСүндэвПэрэнлэйн Чүлтэмбалтав гэж 1 зовж яваа амьтан байна гэж төсөөлье. Сургуулиа төгсөөд удаагүй, гайгүй ажил
хийдэг, за барилгын инженер болог. Цалин гайгүй ч лизингээр авсан байр луу нь хамаг мөнгө нь явчихдаг. Эхнэр гэрт. Ажлаас нь 1 дундаж
note өгсөнийг хэрэглэдэг. I5, 4GB Ram, 1TB HDD болог. Өөрөө гэртээ гайгүй desktop aвчих санаа байдаг. Арай л болж өгдөггүй. Амьдрал юм даа.
Одоо муу талын гол баатар. 5-р анги ч юмуу. Яхирдоржийн Махирдорж. Ганц эгч, хүргэн ахтайгаа 3уулаа амьдардаг. Улаан хоонторчин.
Гэр, PC гэсэн 2 үг бол үндсэндээ 1 юмны 2 нэр гэж ойлголттой. Эгч нь бол ми дүү гэртээ хичээлээ хийгээд, тоглох бол Чүлтмээ ахынхаа ком дээр
тоглож бай гэдэг. Эцэг эхээс 2уулханаа. Эгчийг бол дийлдэг нөхөр.

Чүлтмээ бол эрхбиш инженер хүн, тэгээд ч бүх ажил нь ком дээр явдаг шахуу болохоор юу юугүй хүн гуйхгүй өөрөө комоо бол гайгүй маллаад
явчихдаг гар. Ганц аюулаас айж явдаг хүн. Ойрхон хэд хоног сууж арай чүү амжуулсан, цаг нь тулсан чухал ажлыг нь эхнэрийнх нь дүү устгаж
хаясанаас болж лааз өшиглөх дөхөөд нэлээн стресстэй байгаа нөхөр. Дайсныг хааяа ч гэсэн ком дээрээ суулгахгүй бол эхнэртэй асуудал үүсээд байдаг.
Алгадчихвал мэдээж хамгийн сүүлд санаж байгаа юм нь гал тогоогоос өөр лүү нь чиглэн нисч явсан хайруулын таваг байх болно гэдгийг сайн ойлгож
байгаа цаадах ч. Алгадах байтугай газар дээрхи ганц дүү рүү нь жаахан чангахан дуугарвал Яхирдоржийн Тахирцэцэг шууд тэмцлийн хурц хэлбэр
лүү шилжиж 7 хоног өвдгөө тэвэрч унтаарай чи гэж дармаатлана.

Чүлтмээд ямар зам байна? Хэрвээ ганц өөрийн цалингаар банкны зээл төлж, өдөр тутмын зардал, 2 хүн тэжээж арай чүү яваагаа хүчээр мартвал
нэмж ком авч болно. Өр нэмэгдэнэ л гэсэн үг. 3-хүн 3-н өөр хэрэглээ. 1 ком. Virtualisation шийдэл биш. Угаасаа gaming мангас биш эд дээр
virtual mashine үүсгэвэл Махирдоржийн тоглоомууд явахгүй, өөрийнх нь ажлын пронууд ч явахгүй. Limited account бас шийдэл биш. Махираа
admin account-оор тоглоомуудаа суулгахын тулд pass reset хийгээд сурцан байдаг. Тэгээд ч муухан крактай про, тоглоомууд admin account
нэхэх бол байдаг асуудал. BIOS pass хийсэн байсаныг нь reset хийх гэж эзгүй хойгуур нь Махираа найзтайгаа хамт задлаж байгаад бүр комын
өрөнд оруулах дөхөж байсан болохоор тэр бүр аюултай.

Миний бодлоор Чүлтмээ ингэсэн нь дээр байх, өөрийнх нь ажлын программууд дотор зөвхөн Windows 7 дээр л ажилладаг про байгаа тул 1TB хардаа
100 GB System, 200GB Virtual, 600 гаран GB Data гэж 3 хуваагаад 100 GB дээр өөрийн Windows 7-гоо суулгана. Зөвхөн өөрийн хэрэглэх пронуудаа
суулгаж сайхан янзлаж аваад 200 GB Virtual нэртэй partition дээрээ 100GB Virtual HDD үүсгээд mount хийж тэрэн дээр бацаанд Windows 8.1 суулгаж
өгөөд тоглоом, програмуудыг нь суулгаад Disk Management рүү орж өөрийн Windows 7 суусан partition, Data partition 2-ын letter remove хийнэ.
Тэгээд өөрийн Windows 7-оор орж Virtual HD-ийг нь Data руу хуулж backup хийж авна. Сүүлд болохгүй боллоо гэсэн үед нь буцааж хуулж тавиад л
болоо. Махираа одоо зөвхөн өөрийн virtual disk дотроо л дураараа дургина. Хүний юм самарч чадахгүй. Дата partition дээр хангалттай сул зай байвал
бас Virtual HD дээр Windows 10 суулгаад энэ чиний хэрэглэх эд шүү гэж эхнэртээ үзүүлээд сул базари авч болно.

Чүлтмээ сэтгэл хангалуун.
Эхнэрийн эрх бацааныг тоглуулахын тулд ком авах шаардлага алга. Ком дээрээ суулгалаа, вирустуулчих болов уу, дата, про устгачих вий гэж айх
шаардлаггүй болсон. Ком дээрээ зөвхөн өөрийн хэрэглэх юмнуудаа суулгаж цэвэрхэн хэрэглэх боломжтой боллоо. Урьд нь хэдий account тусдаа ч
өөрийн ажлын програмууд, бацааны тоглоомууд, элдвийн юм холилдсон заваарсан юм байдаг байсан бол одоо бол асуудалгүй.

Махираа сэтгэл хангалуун.
Урьд нь хөгийн хүргэн ахын ком дээр суухад бөөн асуудал. Админ пасс харамлана. Байсгээд л тийм ийм юм алга болсон байна, тохиргоо өөрчиллөө
гэж ядаргаа болдог байсан бол одоо өөрийн ком шиг хүссэнээ хийнэ. Эвгүй боллоо гэхэд дор нь сэргээлгээд авна. Тэр Windows 7, Data этр надад
харагдахгүй байгаа нь сайн л биз. Угаасаа надад хэрэгтэй юм байх биш.

Тахираа сэтгэл хангалуун.
Ганц дүүгээсээ болж нөхөртэйгөө ам зөрөх гээд байдаг байсан асуудал байхгүй боллоо. 1 ком дээр 2 үйлдлийн систем тус тусдаа админ
2 гар амар боллоо. Урьд нь нөхөр нь дүүгээс нь болж байсгээд л комоо форматлах боллоо гэж байдаг байсан. Өөрөө хаа 1 суусан ч тусдаа
гоё үйлдлийн системтэй этр.

За сайхан худлаа шаалаа. :wahaha:
VHD Booting ашиглаж болох 1 л жишээ санаанаасаа зохиож өөрийгөө жаахан баясгалаа. Иймэрхүү "самарчидыг" Virtual HD дотор "түгжихээс"
гадна өөр өчнөөн ашиглаж болох нөхцөл байж болно. Өмнөх 1 пост дээр iso image-ээс upgrade install хийх замаар ком яаж форматлах талаар
харуулсан бол энэ удаа ком форматлах 1 өөр аргыг харууллаа. Мэдээд авахад илүүдэхгүй л эд. Би анх testing system маягаар давхар ингэж
суулгадаг байсан. Одоо бол үндсэн системээ VHD Boot хийчээд байгааг харсан биз. Би одоо дахиж standart physical disk installation хийх нь юу л бол.
Миний хэрэглээнд бол их тохирсон эд.

Vmware Workstation, Player, VirtualBox versus VHD Booting
Гол давуу тал нь тайлбарлалтгүй ойлгомжтой байгаа байх. Physical комын бүх hardware resource-ыг үндсэндээ бүрэн ашиглана. Virtual mashine
host system-ийнхээ processing power, ram этрийг хувааж хэрэглэдэг бол VHD Boot хийж суулгасан system hardware resource бараг 100 хувь
ашиглана. Virtual Hard Disk дээр л сууж байгааг эс тооцвол.

Заза дуусгая, арай л сунжирлаа. Linux user Windows-той холбоотой юмнууд л бичээд байдаг.
Дараа онгод орвол Линуксчиддээ илүү сонирхолтой байх заавар оруулнаа.
Windows 8-ын сэдэв дээр Windows 10 TP татах линк оруулсан байгаа.
viewtopic.php?f=327&t=178942&start=1014

Happy testing All
Image


Top
   
PostPosted: Oct.17.14 11:12 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3710
Location: cool as cucumber
маш ойлгомжтой заавар байнөө
virtualbox дээр TP суулгах гэж байснаа болиод
зааврын дагуу virtual disk үүсгэж байгаад TP суулгачихлаа баяраллаа

_________________
remember sammy jankis


Top
   
PostPosted: Oct.19.14 3:52 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Apr.18.09 5:28 pm
Posts: 1990
Location: Behind my *&^@%%#% pc...
@Gmas79 ёстой хэрэгтэй зөвлөгөө байна. :wd:

_________________
Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.


Top
   
PostPosted: Oct.22.14 8:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Dec.01.10 12:15 pm
Posts: 4629
Тэр зааврыг одоо л харлаа шдээ. Баярлалаа Gmas79

_________________
.: : :.: :


Top
   
PostPosted: Nov.05.14 12:43 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Sep.11.08 2:02 pm
Posts: 43
За нэг мэдэхгүй асуудал гараад та бүхнээс туслалцаа авахгүй бол болохгүй нь ээ. Манай ажлын даргын өрөөнд нэт оруулсан байнаа . Эхлээд модемоор дамжаад Wireless router-т оруулаад тэндээсээ даргын компьютерт нэтээ /router-с/ авсан байна. Тэр нь нэт орсон IP нь 192,168,0,102 хаягтай байна. Router-с нэг кабелиар Switch-ээр өөр өрөөнд байгаа нэг ком-д нэтээ өгсөн байсныг нь цугтаа байгаа 2 ком-д нэтээ тараах гэсэн юм. Switch-с switch руу ямар холбтолт байх юм бэ? Энэ холболт нь дотоод сүлжээний Straight холболттой юм байна. Даргын өрөө 3 ком-той өрөө хоорондоо нэлээд зайтай. Crossover холболтоор Switch хооронд холбох ёстой юу? Ингэж холбосон хойноо 3 ком-доо IP хаяг өгөх үү, аль эсвэл өөрөө автоматаар хаягаа авдаг юм уу? Straight холболтоор нь 1 ком-д нь IP-г нь 192,168,0,103-255,255,255,0-192,168,0,1 гээд өгсөн чинь Sent нь яваад Recieved нь байдаггүй дээ. Буцаагаад Auto дээр нь болгосон. Одоо яах вэ? Туслаач


Top
   
PostPosted: Nov.05.14 3:20 am 
Offline
¤ Expert

Joined: Jul.06.10 1:31 am
Posts: 1605
.


Top
   
PostPosted: Apr.02.15 11:17 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн

Joined: Dec.09.09 7:15 pm
Posts: 74
Gmas79 wrote:
Зиак, хэд хоногийн өмнө MS corp Windows үйлдлийн системийнхээ хамгийн сүүлийн хувилбар болох Windows 10-ынхаа alpha, за ер нь pre-alpha гэж ч болохоор
туршилтын хувилбарыг гаргасаныг гишүүд сонсоо биз. Зарим нь суулгачихаад ч сууж байгаа биз.
Windows 10 Technical Preview (TP) гарсаны улмаас цаадахын ч архаг өвчин хөдөлсөн тул early tester-үүдэд хэрэг болох 1 заавар оруулахаар шийдлээ.
Vista-гаас хойших Windows төрлийн үйлдлийн системүүд дээр VHD Booting гэж 1 сайхан функц нэмэгдсэн байгаа. Энийг яаж ашиглах талаар бичихээсээ
өмнө ер нь бас жаахан advanced сэдэв учраас driver олоод өгөөч гэж бичиж суудаг гишүүд зааврын дагуу dual boot хийж байна гээд зүгээр ажиллаж байгаа
үйлдлийн систем, bootloader, data-гаа самарсан этр байвал би хариуцахгүй гэдгээ албан ёсоор учир зүггүй хариуцлагатайгаар мэдэгдье :mrgreen:

Bare Metal VHD Boot хийж Windows 8.1.1 x64 Enterprise суулгасан байгаа өөрийн комын хэдэн screenshot оруулж тайлбарлъя.

Image

Disk Managament дээрээс харвал баахан хуучин жижиг хардууд ашигладаг маань харагдаж байгаа байх. Нийт 7-н physical SSD, HDDs байна.
Хамгийн доод талын 8-дахь нь зүгээр Virtual HDD байгаа. Icon өнгө арай өөр харагдаж байна.
Disk 0 160GB (Seagate) Extra- Portable apps, system backup-аа хадгалдаг диск маань.
Disk 1 160GB (Seagate) Mac- Triple boot системийн Mac OS X-ээ суулгасан диск.
Disk 2 250GB (Seagate) Windows- Windows-оо суулгасан virtual хард диск-ээ байрлуулдаг диск.
Disk 3 500GB (Seagate) Data- ойлгомжтой биз.
Disk 4 320GB (WD) Temp- Download, Temp folders, Maк-даа зориулж exFAT-аар форматласан байгаа.
Disk 5 1TB (Seagate) Virtual- Virtual mashine-уудаа байрлуулдаг ганц том, хамгийн шинэ диск маань.
Disk 6 60GB (OCZ) Ubuntu- Linux-ээ суулгадаг ганц SSD.
Disk 7 100GB (MS VHD) System- 250GB диск дээр үүсгэсэн, одоо ажиллаж байгаа Windows-оо суулгасан Virtual HDD mount хийгдээд орж ирээд байгаа байдал.

Image

Windows нэртэй диск дээр W_8.1.1 гэсэн ганц том VHDX файл дотор одоо ажиллаж байгаа энэ Windows 8.1-ээ суулгасан нь C-System нэртэй болж
Windows Explorer дээр орж ирж ирээд байна. Extra нэртэй диск дээр system backup-аа First, Current нэртэй 2 фолдер дотор хадгалсан байгаа нь
харагдаж байгаа байх. First дотор байгаа VD маань 7 GB гаран, Current дотор байгаа нь 20 GB орчим байна. Virtual Hard Disk дээрээ Windows-оо
суулгаад driver, programs юу ч суулгаагүй, update ч суулгаагүй байхдаа W_8.1.1.vhdx гэсэн virtual hard disk-ээ copy-дож backup хийсэн болохоор
ийм бага байгаа. Current нь бол бүх юмаа суулгаж, тохируулаад хэрэглэхэд бэлэн болсон үедээ хийсэн backup. Хэрвээ би одоо энэ Windows-оо
ямар 1-н байдлаар самарлаа, сэргээх хэрэгтэй боллоо гэвэл res хийгээд Линуксээрээ ороод Extra-Backup-Current дотор байгаа W_8.1.1.vhdx нэртэй
19 GB файлыг Windows нэртэй диск рүүгээ хуулаад replace-дээд res хийгээд Windows-оороо ороход л болно гэсэн үг. Комоо форматлаж шинээр эхэлмээр
санагдвал First дотор байгааг нь хуулна.

Image

Уул нь Windows-ын мэдлэгээрээ талхаа хийдэг хүн ч Windows-оосоо улам л холдоод байх юм даа гэж. Windows суулгалаа, drivers таниуллаа, update хийлээ
программ гэсэн ч ердөө UltraISO, VMWare Workstation, WADK гэсэн 3-хан про суулгаад л миний Windows хэрэглээ болоод явчихаж байна одоогоор.
Windows-ыг бол өөрийнх нь setup-ийг бэлдэх гэж л сардаа ганц ашиглаж байна уу даа. Тийм болохоор бүх юмаа суулгасан Windows маань ердөө
19 л GB болж байна. Яахав sysprepped image бэлдэх гэж бас цаг их авдаг ажил болохоор VLC мэтийн ойр зуурын хэдэн portable про байлгаж байдаг.
Амбасын хэдэн тоглоом бол зүгээр инерцээрээ явж байгаа эд. Reflex ч гэх юм уу. :lol: Тоглож байгаа ч юм алга. Тоглоом тоглодог нас нь өнгөрчөөд байх шиг байна ер нь.

За за жаахан уянгийн халил шаачлаа. Тэгэхлээр өөрийнхаа setup-ийг ерөнхийд нь харууллаа. Одоо энэ VHD boot хийчихээд байгаа Windows 8.1-ийнхээ хажуугаар
давхар Windows 10 TP virtual HDD үүсгэж дээр нь суулгаад dual boot хэрхэн хийх талаар харуулъя.

Image

Control Panel-Admin Tools- Disk Management рүү ороод Virtual HDD-гээ байрлуулах диск, partition-аа сонгоно. Миний Temp нэртэй диск хоосон шахуу байгаа ч
exFAT-аар форматласан болохоор NTFS-ээр форматласан Extra нэртэй дискээ сонгоод Action-Create VHD дээр дарлаа.

Image

Browse хийж Extra-гаа сонгоод VHD size дээр 101 GB өгөөд dynamic, vhdx W_10_TP нэрээр үүсгэлээ.

Image

Хамгийн доор Disk 8 гээд шинэ 101 GB Virtual HDD маань ороод ирж байгаа нь харагдаж байна. Initialize хийх хэрэгтэй.

Image
ImageImageImageImage

Image

Комдоо соо шинэ хард залгаад юу хийдэг бүгдийг хийнэ. Эхлүүлж форматлаад Z letter, Test нэр өгөөд бэлэн боллоо шинэ Virtual HD маань.
Одоо энэ шинэ хоосон байгаа Virtual HD дээрээ Windows 10 TP суулгана даа. Мэдээж Windows 10 TP флаш руу бичээд USB Boot хийгээд
Z-Test нэртэй partition,disk хайгаад унахгүй. Шууд энэ Windows 8.1-ийнхээ орчноос DISM ашиглаж суулгана. Image applying гэдэг процесс.
Ер нь бол DISM үйлдлийн системийн ч 1 хэсэг болж суусан ирдэг про. Тэгэхдээ найдвартай хамгийн сүүлийн хувилбарыг суулгаж байгаад хийсэн нь дээр.
http://www.microsoft.com/en-US/download ... x?id=39982
adksetup.exe нэртэй 1.4mb setup татаад ажиллуулна.
Image

Бүгдийг нь татвал бараг 3 GB про. Deployment Tools чагтлаад л явуулахад 40, 50 mb юм л татна. Бусад нь хэрэггүй. Би яахав PE хэрэглэдэг болохоор
суулгадаг юм. Татаад сууж дууссаны дараа Deployment and Imaging Tools Enviroment нэртэй про-г run as admin хийнэ.
Аан эхлээд install source-оо бэлдэнэ. Windows 10 TP iso image дотроосоо sources folder дотор байгаа install.wim файлыг Virtual буюу V диск дээр хууллаа.
Ер нь бол заавал ингэж хуулахгүй mount хийсэн image-ийнхээ sources фолдерыг заагаад өгсөн ч болно.

Image
Image

Image apply command 1 иймэрхүү байна.
Code:
Dism /apply-image /imagefile:V:\install.wim /index:1 /ApplyDir:Z:\

Bootloader add entry command
Code:
bcdboot Z:\Windows


Image
Image

Миний өмнөх пост дээр энэ install.wim гэж файл маань юу болох талаар товч бий. /apply-image /imagefile:V:\install.wim
install.wim-ээ V буюу Virtual нэртэй диск рүү хуулж сул хаясан учраас энэ комманд ойлгомжтой байгаа байх.
ApplyDir:Z ч бас тайлбар хэрэггүй биз дээ. Virtual HDD үүсгэхдээ letter Z, name дээр нь Test гэж өгсөн болохоор.
"bcdboot Z:\Windows" бол Z диск дээр шинэ үйлдлийн систем суулгасан шүү гэж одоо энэ ажиллаж байгаа Windows 8.1-ийн
bootloader-т Windows Technical Preview гэсэн entry нэмж байгаа комманд. Restart хийхэд Windows Technical Preview, Windows 8.1
гэсэн 2 сонголт угтана гэсэн үг. Иймэрхүү
Image

Res хийж Windows Technical Preview сонгоод орлоо.

Image

Одоо driver таниулах, Windows update хийх, хэрэглээний программуудаа суулгах үлдлээ.
Тэгэхдээ хамгийн түрүүн хийх юм бол backup.

Image

Одоо яаж ч тоглосон болно. Дахиж суулгахаас наашгүй болсон ч айх юмгүй. Эвгүйтлээ гэхэд энэ Virtual нэртэй диск рүү хуулсан
W_10_TP.vhdx нэртэй 8.4 GB VHD файлаа буцаагаад Extra дээрээ хуулж тавиад л болно. Би давхар суулгасан Линуксээ ашиглаад
backup хийгээд авдаг. 2 Windows суулгасан хүн бол нөгөө Windows-оороо ороод хуулахад л болно.

Image

Хэрэггүй бол устгахад ядах юмгүй.
Virtual Hard Disk-ийг зүгээр shift delete, bootloader entry delete хийгээд л болоо. Хэдэн секундын ажил.

Image
Image

Иймэрхүү маягаар Vista-аас хойш гарсан бүх Windows төрлийн үйлдлийн системүүдийг dual, triple хэд л бол хэдээр нь зэрэг хэрэглэж болно.
Хардны зай ч л хүрч байвал. Desktop дээрээ Windows 8.1-ийнхээ хажуугаар Windows Server 2012 R2 ингэж суулгаад note-өө холбоод
ажлын сүлжээгээ симуляци хийж болно. Элдвийн мэдэх мэдэхгүй тоглоом про татаж суулгаад ком самраад байдаг нөхөртэй комоо дундаа
хэрэглэх шаардлагатай байж болно. Ж нь: Сахилгаггүй дүү ч юм уу.
Ингэж тусад нь өөрт нь үйлдлийн системийг нь суулгаж өгөөд хая.

Ер нь жаахан фантази шааяа.
Махчин овогт ДондовТүндэвСүндэвПэрэнлэйн Чүлтэмбалтав гэж 1 зовж яваа амьтан байна гэж төсөөлье. Сургуулиа төгсөөд удаагүй, гайгүй ажил
хийдэг, за барилгын инженер болог. Цалин гайгүй ч лизингээр авсан байр луу нь хамаг мөнгө нь явчихдаг. Эхнэр гэрт. Ажлаас нь 1 дундаж
note өгсөнийг хэрэглэдэг. I5, 4GB Ram, 1TB HDD болог. Өөрөө гэртээ гайгүй desktop aвчих санаа байдаг. Арай л болж өгдөггүй. Амьдрал юм даа.
Одоо муу талын гол баатар. 5-р анги ч юмуу. Яхирдоржийн Махирдорж. Ганц эгч, хүргэн ахтайгаа 3уулаа амьдардаг. Улаан хоонторчин.
Гэр, PC гэсэн 2 үг бол үндсэндээ 1 юмны 2 нэр гэж ойлголттой. Эгч нь бол ми дүү гэртээ хичээлээ хийгээд, тоглох бол Чүлтмээ ахынхаа ком дээр
тоглож бай гэдэг. Эцэг эхээс 2уулханаа. Эгчийг бол дийлдэг нөхөр.

Чүлтмээ бол эрхбиш инженер хүн, тэгээд ч бүх ажил нь ком дээр явдаг шахуу болохоор юу юугүй хүн гуйхгүй өөрөө комоо бол гайгүй маллаад
явчихдаг гар. Ганц аюулаас айж явдаг хүн. Ойрхон хэд хоног сууж арай чүү амжуулсан, цаг нь тулсан чухал ажлыг нь эхнэрийнх нь дүү устгаж
хаясанаас болж лааз өшиглөх дөхөөд нэлээн стресстэй байгаа нөхөр. Дайсныг хааяа ч гэсэн ком дээрээ суулгахгүй бол эхнэртэй асуудал үүсээд байдаг.
Алгадчихвал мэдээж хамгийн сүүлд санаж байгаа юм нь гал тогоогоос өөр лүү нь чиглэн нисч явсан хайруулын таваг байх болно гэдгийг сайн ойлгож
байгаа цаадах ч. Алгадах байтугай газар дээрхи ганц дүү рүү нь жаахан чангахан дуугарвал Яхирдоржийн Тахирцэцэг шууд тэмцлийн хурц хэлбэр
лүү шилжиж 7 хоног өвдгөө тэвэрч унтаарай чи гэж дармаатлана.

Чүлтмээд ямар зам байна? Хэрвээ ганц өөрийн цалингаар банкны зээл төлж, өдөр тутмын зардал, 2 хүн тэжээж арай чүү яваагаа хүчээр мартвал
нэмж ком авч болно. Өр нэмэгдэнэ л гэсэн үг. 3-хүн 3-н өөр хэрэглээ. 1 ком. Virtualisation шийдэл биш. Угаасаа gaming мангас биш эд дээр
virtual mashine үүсгэвэл Махирдоржийн тоглоомууд явахгүй, өөрийнх нь ажлын пронууд ч явахгүй. Limited account бас шийдэл биш. Махираа
admin account-оор тоглоомуудаа суулгахын тулд pass reset хийгээд сурцан байдаг. Тэгээд ч муухан крактай про, тоглоомууд admin account
нэхэх бол байдаг асуудал. BIOS pass хийсэн байсаныг нь reset хийх гэж эзгүй хойгуур нь Махираа найзтайгаа хамт задлаж байгаад бүр комын
өрөнд оруулах дөхөж байсан болохоор тэр бүр аюултай.

Миний бодлоор Чүлтмээ ингэсэн нь дээр байх, өөрийнх нь ажлын программууд дотор зөвхөн Windows 7 дээр л ажилладаг про байгаа тул 1TB хардаа
100 GB System, 200GB Virtual, 600 гаран GB Data гэж 3 хуваагаад 100 GB дээр өөрийн Windows 7-гоо суулгана. Зөвхөн өөрийн хэрэглэх пронуудаа
суулгаж сайхан янзлаж аваад 200 GB Virtual нэртэй partition дээрээ 100GB Virtual HDD үүсгээд mount хийж тэрэн дээр бацаанд Windows 8.1 суулгаж
өгөөд тоглоом, програмуудыг нь суулгаад Disk Management рүү орж өөрийн Windows 7 суусан partition, Data partition 2-ын letter remove хийнэ.
Тэгээд өөрийн Windows 7-оор орж Virtual HD-ийг нь Data руу хуулж backup хийж авна. Сүүлд болохгүй боллоо гэсэн үед нь буцааж хуулж тавиад л
болоо. Махираа одоо зөвхөн өөрийн virtual disk дотроо л дураараа дургина. Хүний юм самарч чадахгүй. Дата partition дээр хангалттай сул зай байвал
бас Virtual HD дээр Windows 10 суулгаад энэ чиний хэрэглэх эд шүү гэж эхнэртээ үзүүлээд сул базари авч болно.

Чүлтмээ сэтгэл хангалуун.
Эхнэрийн эрх бацааныг тоглуулахын тулд ком авах шаардлага алга. Ком дээрээ суулгалаа, вирустуулчих болов уу, дата, про устгачих вий гэж айх
шаардлаггүй болсон. Ком дээрээ зөвхөн өөрийн хэрэглэх юмнуудаа суулгаж цэвэрхэн хэрэглэх боломжтой боллоо. Урьд нь хэдий account тусдаа ч
өөрийн ажлын програмууд, бацааны тоглоомууд, элдвийн юм холилдсон заваарсан юм байдаг байсан бол одоо бол асуудалгүй.

Махираа сэтгэл хангалуун.
Урьд нь хөгийн хүргэн ахын ком дээр суухад бөөн асуудал. Админ пасс харамлана. Байсгээд л тийм ийм юм алга болсон байна, тохиргоо өөрчиллөө
гэж ядаргаа болдог байсан бол одоо өөрийн ком шиг хүссэнээ хийнэ. Эвгүй боллоо гэхэд дор нь сэргээлгээд авна. Тэр Windows 7, Data этр надад
харагдахгүй байгаа нь сайн л биз. Угаасаа надад хэрэгтэй юм байх биш.

Тахираа сэтгэл хангалуун.
Ганц дүүгээсээ болж нөхөртэйгөө ам зөрөх гээд байдаг байсан асуудал байхгүй боллоо. 1 ком дээр 2 үйлдлийн систем тус тусдаа админ
2 гар амар боллоо. Урьд нь нөхөр нь дүүгээс нь болж байсгээд л комоо форматлах боллоо гэж байдаг байсан. Өөрөө хаа 1 суусан ч тусдаа
гоё үйлдлийн системтэй этр.

За сайхан худлаа шаалаа. :wahaha:
VHD Booting ашиглаж болох 1 л жишээ санаанаасаа зохиож өөрийгөө жаахан баясгалаа. Иймэрхүү "самарчидыг" Virtual HD дотор "түгжихээс"
гадна өөр өчнөөн ашиглаж болох нөхцөл байж болно. Өмнөх 1 пост дээр iso image-ээс upgrade install хийх замаар ком яаж форматлах талаар
харуулсан бол энэ удаа ком форматлах 1 өөр аргыг харууллаа. Мэдээд авахад илүүдэхгүй л эд. Би анх testing system маягаар давхар ингэж
суулгадаг байсан. Одоо бол үндсэн системээ VHD Boot хийчээд байгааг харсан биз. Би одоо дахиж standart physical disk installation хийх нь юу л бол.
Миний хэрэглээнд бол их тохирсон эд.

Vmware Workstation, Player, VirtualBox versus VHD Booting
Гол давуу тал нь тайлбарлалтгүй ойлгомжтой байгаа байх. Physical комын бүх hardware resource-ыг үндсэндээ бүрэн ашиглана. Virtual mashine
host system-ийнхээ processing power, ram этрийг хувааж хэрэглэдэг бол VHD Boot хийж суулгасан system hardware resource бараг 100 хувь
ашиглана. Virtual Hard Disk дээр л сууж байгааг эс тооцвол.

Заза дуусгая, арай л сунжирлаа. Linux user Windows-той холбоотой юмнууд л бичээд байдаг.
Дараа онгод орвол Линуксчиддээ илүү сонирхолтой байх заавар оруулнаа.
Windows 8-ын сэдэв дээр Windows 10 TP татах линк оруулсан байгаа.
viewtopic.php?f=327&t=178942&start=1014

Happy testing All
Image



ene iig l img failiig ni harmaar baihiim daa daanch haragdahgvi baina...

_________________
монголоо гэж...


Top
   
PostPosted: Jun.19.15 7:53 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Aug.31.09 4:48 pm
Posts: 210
Энийг яаж засах вэ? Нээхээр open with гээд байна. Жич : Explorer.exe дуудаж ажилуулж үзсэн нээгдэхгүй байна. Hard хэмжээ нь бол байна. Ганцхан орж болохгүй юм.

Image


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 225 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited