#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.23.17 5:16 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 225 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: May.03.07 11:28 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: May.07.06 12:50 am
Posts: 1375
Илүү өргөн цар хүрээтэй болгох үүднээс нэрийг Мэдэхэд илүүдэхгүй болгож өөрчлөв. 192.
Энэ сэдэвт зөвхөн мэдлэгээ бичнэ үү! Ямар нэгэн асуул асуух, чатын зүйл бичэхийг хориголоно. Тэгэх бөгөөс сануулга өгөлгүйгээр шууд устгах болно.


За ХР хэрэглэдэг бол наашаа суугаарай!
Таний 2Гц хурдтай Pentium IV танийг хүлээлгээд удаад байна уу? Тэгвэл наашаа суу! Таний хуучин компьютер гологдоод гацаад байна уу? Бас та компьютерээ асахыг нь хүлээгээд баахан удаан суудаг уу? Тэгвэл энийг нэг туршаад үзээрэй!

Image

Хэрхэн компьютерээ хурдан ажиллуулах вэ?
WindowsXP дээр нэлээн олон хэрэглэдэггүй програмуудыг авч хаяснаар компьютерээ хамаагүй хурдан ажиллуулах боломж байдаг.

За энд би нэг хэдэн аргаас бичье. Өөр арга мэдэх хүмүүс бас сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй!



[align=center]Add/Remove Programs[/align]


Хуучин хэрэглэхгүй болсон програм, тоглоомуудаа устгаж байх. Олон програм ямар нэгэн байдлаар систем ачааллахад давхар ачаалладаг функцуудыг агуулж байдаг. Хэрвээ та ашигладаггүй бол тэдгээр програмыг устгасанаар тэр програмын ашиглаж буй хурдыг хэмнэх болно гэсэн үг.
Start-->Control Panel--> Add/Remove Programs гэж ороод хэрэглэдэггүй програмуудаа uninstall хийж устгаарай!

Image


[align=center]Remove Your Background[/align]

Тэгэлгүй яахав. Та маш гоё зураг дэлгэцийнхээ фононд хийжээ. Гэвч энэ ч бас компьютерийн чинь ажиллах хурдаас хумсалж байгаа эд. Асаах унтраахаас өөр үед та бараг энэ зургийг хардаггүй. Бараг л ямар ч ашиггүй эд шүү дээ. Энийг одоо аваад хаячих. Бүх цонхоо хаагаад хоосон дэлгэцэн дээр, ямар нэгэн програмын дүрс(icon)-гүй газар хулганыхаа баруун товчийг дараад properties гэдгийг дараарай. тэгэхэд доорх цонх гарч ирнэ.

Image

Тэгэхээр нь Desktop гэсэн дээр дарахад доорх цонх гарч ирнэ.

Image

Зураг дээрхтэй адилаар none гэж сонгоод color: гэсэн хэсэгт хүссэн өнгөө сонгоод OK дараарай!


[align=center]Remove the Special Effects[/align]


Windows XP их гоё, цонх нь томрохдоо ч сонин эффекттэй, хулганы заагч сүүдэртээд л... Гэвч эдгээр гоё эффектүүд нэлээд ихээр компьютерийг удаан болгодог байна. Энэ бол зөвхөн л өнгөн тал шүү дээ. Тэгэхээр та яг одооноос эхлээд компьютерээ best performance-р хэрэглээрэй!
Үүний тулд та хамгийн эхлээд Windows Image товчоо дарж байгаад Pause(Break, Brk) товчийг дараарай!
Эсвэл Start->Control Panel->System гэж орж болно. Бас Windows Explorer (WE)-ээ нээж байгаад My Computer (MC) дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэж нээж бас болно. За ингэхэд доорх цонх гарч ирнэ.

Image

Тэгээд Advanced хөндлөн цэс рүү ороорой!

Image

Ийм цонх гарч ирэв үү?
Тэгвэл тэр улаанаар дугуйлсан шиг performance->settings рүү ороорой.

Image

Adjust for best performance гэж сонгоод OK. За яасан ;) хэхэхэ Санаа зоволтгүйээ. Энэ чигээр нь хэрэглэмээргүй байвал буцааж болох ч бас нэг арай өөр арга зааж өгье.
Өмнө заасны дагуу дэлгэцийн тохиргоогоо нээгээрэй!



Харин энэ удаад Desktop биш Appearance хөндлөн цэсийг сонгоорой. Тэгээд Windows and Buttons гэсэн хэсэгт Windows XP Style гэж сонгоод, color scheme дээр нь өөрт таалагдсанаа сонгоод OK. :weedman: 36_1_55[1].gif


[align=center]MSCONFIG[/align]


Windows XP-д бас тэр болгон хэрэглэгддэггүй шаардлаггүй сервич үйлчилгээнүүд нэлээн байдаг. Та тэдгээрээс disable хийснээр хурдан ажиллах боломжтой. Гэхдээ энийг хийхдээ бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй.
Үүний тулд эхлээд Start->Run.. гэж эсвэл Windows товчийг R товчтой зэрэг дарж доорх цонхыг нээгээрэй!

Image

тэгээд нүдэнд нь msconfig гэж бичээд Enter дараарай.

Image

Гарч ирсэн цонхноос Start-Up гэдгийг сонгоход windows анх асахад автоматаар асаж буй програмуудын жагсаалт гарч ирнэ. Та эндээс анх асах шаардлагагүй програмуудаа сонгоод disable болгоорой.

Image

Мөн та Services хэсгээс windows-н зарим сервисүүдийг хааж болно. Гэхдээ мэдээж үүнийг хийхэд таньд тодорхой компьютерийн мэдлэг хэрэг болох болов уу. Учир нь хэрэгтэй сервисийг хаачихвал та дараа нь хэрэглэж чадахгүй гэсэн үг болохоор мэдэхгүй бол Start-up-аас бусад хэсгийг битгий оролдоорой!

За нэг ийм зүйл байна. http://reviews.cnet.com/4520-10165_7-5554402-1.html бас энэ
http://www.upcweb.com/D3B/TweakingXP.aspx давхар сонирхоно биз дээ.


[align=center]Disable System Restore[/align]


Та System Restore функцыг ашигладаг уу? Би лав ашиглаж байсан тохиолдол байдаггүй. Энэ функцыг хааснаар таний компьютер мэдэгдэхүйц бүүр эрс хурдан ажиллахыг та мэдрэх болно. Үүний тулд та дээр заасантай адилаар System Properties-г нээх хэрэгтэй.

Image

Тэгээд хөндлөн цэснээс System Restore гэдгийг сонгоорой. Гарч ирсэн цонхонд Turn off System Restore on all drives гэснийг чагтлаад ОК дараарай.

Image

Та мэдээж ингэснээр System Restore функцыг дахин хэрэглэх боломжгүй болно. Гэхдээ таний ХР танигдахын аргагүй хурдлахыг та анзаарна.



[align=center]Бусад[/align]


1. За мөн та үндсэн хатуу дискээ defragment хийснээр хурдыг нэмэх боломжтой.
Үүний тулд [start]-> [all programs]-> [accessories]-> [system tools]->[disk defragmenter] гэж нээгээрэй.
Image

тэгээд үндсэн хатуу диск C:-гээ сонгож байгаад [Defragment] товчийг дараарай. Үүнийг хийх үедээ бусад бүх програм хаалттай, та огт РС-ндээ хүрэлгүй орхисон нь дээр. Таний дискний хэмжээнээс хамаараад зарцуулагдах хугацаа нь янз бүр байна. 5-45минут гэж бичсэн байдаг ч түүнээс илүү удахыг ч үгүйсгэхгүй юм.

2. Adware, Spyware тагнуулын програмуудыг устгах хэрэгтэй. Эдгээр нь нууцаар таний компьютерт ажиллаж нэлээд их төвөг уддаг, бас аюултай. Тэгэхээр танд 2 програмыг санал болгож байна.
http://www.lavasoft.de/software/adaware/
болон үнэгүй програм болох
http://www.safer-networking.org/
эдгээр програмыг татаж аваад шалгаад тагнуул програмуудаас компьютерээ цэвэрлэснээр маш хурдан болохыг, ялангуяа интернэт рүү сүнгэнэхийг та мэдрэх болно.

3. Вирусынхээ програмыг зөв сонгоорой. Зарим вирусын програмууд маш удаан байх тал байдаг. Бас вирусын програм суулгаснаасаа хойш нэг удаа бүрэн шалгалт хийж орхиорой! Мөн вирусын програмынхаа тохиргоог сайн хийж өгөөрэй!

4. Интернет хөтөч програм та ямар програм хэрэглэдэг вэ? Internet Explorer-оо? Хэрвээ тийм бол одоохон солих хэрэгтэй гэж зөвлөх байна. Та хамаагүй хурдтайгаар, бас илүү хамгаалалт сайтаагаар, илүү найдвартайгаар интернетээр аялахыг хүсвэл Mozilla Firefox програмыг яг одоо татаж авч суулгаарай!!
Opera хэрэглэдэг бол танийг Firefox хэрэглэхийг зөвлөх байна. Opera- нь хэдийгээр харьцангуй хурдан мэт боловч зарим нэгэн веб функцууд, javascript үйллүүдийг биелүүлэх чадвараар дутмаг байдаг. Тэгэхээр та одооноос эхлээ Firefox програмыг хэрэглээрэй.

Энд дарж татаж авах хуудас руу очоорой! Хэлээ сонгоод ч татаж авч болно.

Эсвэл та мөн Mozilla firefox програмыг Монгол хэл дээр хэрэглэх боломжтой.

Энд дарж татаарай!

Гэхдээ Монгол хэл дээрх нь сүүлийн хувилбар биш, бас орчуулсан үгийн сонголт нь нэг их таалагдаагүй болохоор та бүхнийг Бусад хэл дээрх хувилбарыг дээрх эх хуудас руу нь орж татаж авахыг санал болгож байна. За тэгээд эцэст нь хэлэхэд заавал Firefox-г сонгоорой! Бас найз нөхөддөө энэ хичээлийг зааж өгөөрэй гэж хүсье!


Last edited by guevara on Nov.23.07 7:49 am, edited 3 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.03.07 11:49 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: May.07.06 12:50 am
Posts: 1375
Хогын сав буюу Recycle Bin дээрээ моуз 2-оо даран Properties-ийг сонгон энэ гарч ирэх цонхний

Image

Display delete confirmation dialog гэсэн-ний өмнөх чагтийг авсанаар таны ком бага ч гэсэн хурдалж таньд мөн амар байх болно .
та хэзээ ч энэ цонхийг харахгүйгээр хогоо хогын сав руугаа хийх болно.

Image


Top
   
 Post subject:
PostPosted: May.03.07 11:59 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: May.07.06 12:50 am
Posts: 1375
Start товчин дээр даран run комманд дээр даран msconfig гэж бичэн enter дарна.
гарч ирэх цонхноос boot.ini-г сонгон boot optsions-ooc NOGUINOOT-ын өмнө чагт таьна .
Мөн TimeOut 30 sec гэсэн байх ба та түүнийг 10 sec болгож өөрчилсөнөөр та виндовс хр эхлэхэд гарч ирдэг лого-г арилгаж бгаа бөгөөд таны компютер өмнөхөөсөө илүү хурдан асах болно.

Мөн бусад хүмүүс windows xp-г өөр хурдан ажиллуулах арга мэддэг бол энд хуваалцана уу ! :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: May.03.07 4:15 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3522
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
guevara wrote:
Мөн TimeOut 30 sec гэсэн байх ба та түүнийг 10 sec болгож өөрчилсөнөөр та виндовс хр эхлэхэд гарч ирдэг лого-г арилгаж бгаа бөгөөд таны цомпютер өмнөхөөсөө илүү хурдан асах болно.


30 секунд гэснийг 10 болгосноор эхлэх хурданд ямар ч өөрчлөлт гарахгүй. Энэ нь зөвхөн 2 ба түүнээс дээш систем суусан тохиолдолд гарч ирэх меньюны хүлээх хугацаа.

Аан бас System Restore-гоо унтраавал ажиллагаа эрс сайжирдаг.

_________________
3770k|16GB|Z77|GTX670|600W|6TB


Top
   
 Post subject:
PostPosted: May.04.07 12:56 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.17.04 3:07 pm
Posts: 1819
Location: Хувцасны гол
oor xamgiin sain arga bol


nlite ashiglaj XP-ee strip xiix..
medeej xvn bolgond xereglexed toxiromjgvi
Gexdee PC game center,internet cafe,eswel tusgai studio ene terd bol yaag xeregtei ed.
Windows XP-ees xereggvi gej vzsen bvx zviliig xasaj bolno..paint,minesweeper...geed l.bvvr sound,theme,bas service..


nice tool.Gexdee anxaaruulga (yu xasaj baigaagaa medej baij xiix xeregtei shooo)

vistad zoriulsan vlite gej bas baigaa
!

_________________
3-даач наадахаа....


Top
   
 Post subject:
PostPosted: May.04.07 7:50 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Feb.18.04 2:26 pm
Posts: 338
Бараг л бүгдийг биччихжээ. Ганц нэг юм нэмэрлэе

1. File Indexing -ийг Disable болгох
My Computer руу ороод C: Drive mouse баруун дараад Properties-т орно
"Allow Indexing Service to index this disk for fast file searching."-ийн өмнөх чагтыг авч Apply changes to "C: sub folders and files," and click OK.
2. Temp болон cache file-уудыг устгаж байх
3. Хэрэглэдэггүй фонтуудаа устга (оффис болон график программууд ачаалахад нэмэртэй!!!)
4. Антивирус программаа компьютерийн хүчин чадалдаа сонгож хэрэглэх (зарим хүмүүс муу юман дээр лаг юм суулгах гэж зүтгэдэг :razz: )

бага ч гэсэн компьютерийн хурданд нэмэр болно


Top
   
 Post subject:
PostPosted: May.05.07 2:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.12.06 3:08 pm
Posts: 4560
Location: http://defeu.blog.inet.mn/
За тэгээд хэрэв дээрхи заавруудийг уншаад нэг л ойлгохгүй эсвэл computer ийн талаар тийм ч сайн мэдлэгтэй биш хүнд хамгийн амархан арга бол Tune-Up Utilities болон Diskeeper 2 ийг суулгах юм.


Top
   
 Post subject:
PostPosted: May.05.07 9:26 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Joined: Nov.18.04 1:26 am
Posts: 629
Bugd li uuriin hiv nemeree oruulj baih shig baina bi ch gesen joohon yum nemye.
Ashigladaggyi service uudiig untraah.(disable)
Help and support
Automatic updates
Security center
System Restore Service
Wireless Zero Configuration // nadad WiFi PC Card baihgyi bolohoor
geh met.
Wallpaper ahisglahgyi baih // herev ram chini baga bol
Dr. Watson ustgah (ehleed nuutsulsun ni deer baih)
registry-ees doorhi keyiig ustgah
"HKEY_LOCAL_MACHINE\Software\Microsoft\Windows NT\CurrentVersion\AeDebug"


Top
   
 Post subject:
PostPosted: May.07.07 8:29 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Feb.18.04 2:26 pm
Posts: 338
Нэгийг мартаж :-D Automatic updates-ийг turn off болгочихвол бас дээр


Top
   
PostPosted: May.18.07 12:24 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: May.07.06 12:50 am
Posts: 1375
Энд бүгдээрээ сүүлийн үеийн мэдээлэлийн технологтой холбоотой бүх л мэдээлэлүүдийг солилцож байцгаая .
Та ямар нэгэн мэдээлэл бичиж болно . Аль болох кириллээр бичицгээж бгаарай .
Ямар нэгэн гадаад сайтнаас англиар байхад шууд хуулахгүй байхийг хүсье
Мөн та ямар нэгэн монгол сайтнаас болон блогуудад хэрвээ шинэ мэдээлэл бвал таныг үргэлж энд тавиж байхийг хүсэж бна .
Тэгэхдээ үргэлж бичсэн хүн буюу Author-ийг нь дурьдаж бгаарай .

__________________________________________________________________________________________________________________________________

Сэдвийг өргөн хүрээтэй болгох зорилгоор нэрийг нь өөрчлөв. Одоо энд Software-тай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг оруулж байна уу!


Top
   
 Post subject:
PostPosted: May.18.07 12:30 pm 
Offline
¤ Expert

Joined: Nov.02.05 12:31 pm
Posts: 2848
Location: Publish adsense
PC to PC Data Transfer Device

Image
Компьютераас компьютер хооронд өгөглийг дамжуулахдаа бид хамгийн энгийн нь cross кабель ашиглан хоёр PCгээ холбож дамжуулдаг билээ. Эсвэл бүр hard disk-ээ салгаад нөгөө PC-гээ задлаад холбоод гэх мэт бөөн юм болдог. Ингэж байгаад hard disk-ээ шатааж байсан гашуун "дурсамж" ч хэн нэгнийх нь толгойноон арчигдаагүй :) байгаа биздээ. Тэгвэл энийг маш хялбархан хийчихдэг төхөөрөмж бий болсон байна.
Tornado гэх нэртэй энэ төхөөрөмж нь хоёр PC хооронд USB холболтоор холбогдоно. Хэрэв холболт амжилттай явагдаж байвал дээр нь байх LED гэрэл асаж дохио өгч улмаар хоёр PC дээр autoload-аар өгөгдөл дамжуулах их энийн програм гарч ирнэ. Энэ програм дээр file-ийг director-уудын хооронд drag-n-drop хийгээд л хоорондоо өгөлцөж авалцаад байж болох юм байна.

* Windows 98SE*, ME, 2000, XP, and Vista дээр ажиллана.
* Өгөгдлийн 25Mb/Sec хурдтай дамжуулна.
* 4.8 oz хэмжээтэй
* Cable-ынх нь урт 4н feet
* Програм хангамж суулгах шаардлагагүй
* Өгөгдөл дамжигдаж байгааг LED анивчиж мэдэгдэнэ

Эх үүсвэр http://sanakae.blogspot.com/
Холбоос1. Албан ёсны хаяг

_________________
http://www.sanakae.com/


Top
   
 Post subject:
PostPosted: May.18.07 12:32 pm 
Offline
¤ Expert

Joined: Nov.02.05 12:31 pm
Posts: 2848
Location: Publish adsense
Google-ын хайлтын үр дүнг баганаар харуулагч

Та интернет хөтөждөө Mozilla-г ашиглаж түүний нэмэлт болох Greasemonkey for Firefox-г суулгасан байхад ашиглаж болох юм.
Хэрэв та том дэлгэцтэй бол Google-ээс хайлт хийхэд хажуу хэсэгт нь нэлээд зай гардгийг ажигласан байх. Дээр нь бас доошоо scroll хийхээс төвөгшөөдөг бол энэ script-ээр (хажуу багананд Intall this script гэж байх ба Greasemonkey-тай бол дараад Install гээд болчихно)дэлгэцийнхээ сул зайг ашиглан google-ын хайлтынхаа үр дүнг
Image
Result1 result2
Result3 result4
гэх мэтчилэн 2 багана болгон харуулж болно. Хамгийн гол нь та өөрийнхөө хүссэнээр script-д өөрчлөлт хийж баганаа нэмэх үр дүнг харуулахдаа дарааллыг нь өөрчилж болох юм.
Жич: Хэрэв та хайлтынхаа шууд гаргах үр дүнгийн тоог өөрчлөх бол тохиргоо хэсгээс нь өөрчилж болдог.

Амжилт хүсэе.

_________________
http://www.sanakae.com/


Top
   
 Post subject:
PostPosted: May.18.07 12:41 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: May.07.06 12:50 am
Posts: 1375
Mozilla-н тэргүүн Firefox-н ирээдүйн талаар

Mozilla Foundation-ы гүйцэтгэх захирал Mitchell Baker маш сонирхолтой ярилцлага хийжээ. Тэрээр Firefox хэрхэн эхэлсэн гэхээс авахуулаад 3.0 хувилбар, гар утсан дээр ашиглах боломж гээд олон сэдвээр ярилцсан бөгөөд одоо л Firefox эхэлж байна гэж хэлсэн байна. Нэлээн том ярилцлага болохоор сэдэвчлэн хуваасан банйа лээ.
Ярилцлагын дэлгэрэнгүйг http://apcmag.com/6054/firefox_ceo_speaks_out хаягаас уншина уу.
(written by dulmandakh)


Top
   
 Post subject:
PostPosted: May.21.07 2:44 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: May.07.06 12:50 am
Posts: 1375
10 сайтын нэг нь аюултай

Google-ийн судлаач Нильс Провос єєрийн багийн хамт 4.5 сая сайтуудыг судалсны эцэст бvртгэлтэй арван сайт бvрийн нэг нь
хэрэглэгчийн компьютерт халдвар тараах трояны кодтой гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Эдгээрээс 450 мянга нь хэрэглэгчийн компьютерийг гэмтээх, эсвэл мэдээллийн санд нь нууцаар нэвтрэх программ суулгадаг коддтой. 700 мянга нь системийн аюулгvй байдлыг эвдэх боломжтой кодтой байгааг судлаачид тогтоосон байна.

Хэрэглэгчийн компьютерт аюултай код суулгахын тулд нийгмийн инженерингийн ашигладаг байна. Тухайлбал, пират программ хангамж, кино, эсвэл порно агуулга бvхий сонирхолтой хуудас бvхий холбоос санал болгодог. Yvнээс гадна

Найдвартай гэгдэх сайтуудыг эвдэн аюултай код суулгах єєр нэг аргыг хэрэглэдэг аж. Энэ судалгааны явцад хакеруудын сэм нэвтэрсэн найдвартай сайтуудаар орох явцад судлаачдын компьютерт 50 гаруй тєрлийн вирус халдварлагдсан байна.

Уг судалгааны дараа Google нь сайтуудын шалгадаг систем боловсруулахаар болсноо мэдэгджээ.
(written by www.olloo.mn)


Top
   
 Post subject:
PostPosted: May.21.07 2:46 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: May.07.06 12:50 am
Posts: 1375
Вирусын эсрэг лицензтэй програмуудад комьютэрээ даатгая

Хакеруудыг vл тоомсорлосноор боломж олгодог
Орчин vеийн хакерууд хєгжсєєр ємнєх vеийнхнээсээ хамаагvй чадварлаг болжээ. Тэд юу хийж чадах вэ гэж бодвол том эндvvрэл шvv. Тэгээд ч тэднийг vл тоомсорлох нь тухайн объектод халдлага хийхээр тєлєвлєж буй хакеруудад олгодог хамгийн том боломж гэнэ. Ингэснээрээ та бизнесийн нэр хvндээ алдахад ч хvрч болно.

Ер нь хувийн шалтгаантай халдлагуудад єртєх магадлал тун их байдаг аж. Ялангуяа байгууллагаас халагдсан, эсвэл хєєгдсєн ажилтнууд тус байгууллагад ажиллах хугацаандаа олж авсан мэдлэгээ ашиглан хорлон сvйтгэх ажиллагаа явуулдаг. Анхааруулахад, ая нь муудсан ажилтан таныг яаж ч хорлож мэднэ. Тэгээд ч ийм цохилт ирж болохыг хvмvvс тэр бvр тооцоолдоггvй учир хамгийн хvчтэй цохилт болдог. Vvнээс гадна, улс тєрийн, ялангуяа санхvvгийн зорилгоор хакерууд ямар ч vйлдэл хийж чадна. Байгууллагын санхvvгийн мэдээллийг худалдах, єєртєє ашигтайгаар єєрчилчихєж чадна. Уг нууц дайралтаас болоод та тvрийвчээ бvрмєсєн хоослуулж ч мэдэх юм.

Хакераас хамгаалах арга бол антивирус

Дэлхийн олон оронд Norton Antivirus, Nod32, BitDefender, Касперский зэрэг вирусын эсрэг программыг єргєнєєр хэрэглэдэг. Хэрэв та эдгээр болон єєр бусад вирусын эсрэг программын талаар мэдээлэл авахыг хvсвэл http://antivirus.about.com/ вэб сайтад зочлоорой.

Мєн та файлаа вирусын халдвар авсан эсэхийг мэдэхийг хvсвэл www.virustotal.com вэб сайт руу upload хийснээр vнэгvй, тэр тусмаа дэлхий дээр ашиглаж байгаа хамгийн нэр хvндтэй вирусын эсрэг программуудаар хэдхэн хормын дотор шалгуулах боломжтой гэнэ. Иймэрхvv тєрлийн вэб сайтыг online scanner гэх бєгєєд хэрэв таны компьютер интернэтийн холболттой бол уг боломжийг ашиглаж болно.

Хэрэглэгчид ямар алдаа гаргадаг вэ

Компьютер хэрэглэгчид вирусээс сэргийлэхийн тулд хэн нэгний сайн гэсэн, эсвэл олдсон вирусын эсрэг программыг компьютертээ суулгадаг. Ингэж сонголтоо буруу хийснээс компьютерийн vйлдлийн системийг удаашруулж, гацааж, тэр бvv хэл эвдэх нь бий. Аль ч вирусын эсрэг программ давуу, бас дутагдалтай талтай. Иймд та ашиглах гэж байгаа программ хангамжийнхаа сайн, мууг сайн мэдэх учиртай. Вирусын эсрэг программыг сонгохдоо ямар давтамжтайгаар вирусын тодорхойлолтоо шинэчилдэг, шинэчилсэн хувилбартай эсэх, антивирус программын тестэд хэр амжилттай оролцдог зэрэг нєхцєлийг харгалзах нь зєв юм. Vvнээс гадна та тухайн программын тохиргоог сайн судлаарай. Vvний дараа л сонголтоо хийх нь дээр.

Вирус байх ёсгvй зvйл

Манайхан вирустээ нvд дасчихаад байгаа болохоос компьютер вирустэх ёсгvй. Єнєєг хvртэл Монголын хэрэглэгчид вируст дээрэлхvvлсээр байгаа нь вирусын эсрэг программыг хэрэглэж сураагvйнх. Нєгєє талаар Монголд лицензтэй программын худалдаа эхлэлийн тєдий байгаа нь вируст дээрэлхvvлэх нэг шалтгаан болдог гэж болно. Та вирусын эсрэг лицензтэй программ худалдан авч компьютертээ суулгавал вирусээс айлтгvй болно.

Дэлхийн олон "мундаг" хакер Оросоос гаралтай. Ийм болохоор ОХУ-д мэндэлсэн, оросуудын хэрэглэх дуртай Касперский хэмээх вирусын эсрэг программыг дэлхийн олон оронд хэрэглэдэг. Монголд Касперскийг борлуулдаг албан ёсны дистрибьютер нь "Ай Эс Си Монгол" ХХК. Тус компанийн менежер Э.Лхамсvрэнгээс зарим зvйлийг тодруулсан юм.

Уг вирусын эсрэг программ 2007 онд вирус листийн мєнгєн медаль хvртсэн. Энэ нь вирус, хакерын халдлагыг устгах, илрvvлэхдээ гаргуун, дэлхийн шилдэг технологийн нэг юм. Тухайлбал, Касперский єнгєрсєн оны зургадугаар сараас хойш Монголд нэвтэрсэн, манайхны нэрлэж заншсанаар Бронтокийг нам дарснаас гадна энэ оны хоёрдугаар сараас олон хvнийг айлгах болсон Аллах вирусыг ч устган хєнєєлгvй болгодог аж. Касперскийн лаборатори 24 цагийн турш ажилладаг, шинээр гарч ирж буй хєнєєлтэй вирусvvдийн талаархи мэдээллийн сангаа цаг тутам шинэчилдэг юм байна. Уг лаборатори лицензтэй буюу албан ёсны хэрэглэгчдэдээ update-ийг байнга илгээн программыг нь шинэчилдэг. Таны компьютер интернэтэд холбогдоогvй ч гэсэн Касперскийг худалдан авч суулгаж болох юм байна. Касперскийн нэг давуу тал нь вирусыг самнан устгадаг.

Хэдэн тєгрєг хэмнэснээсээ илvv...

Харамч хvн хоёр дахин ихийг тєлдєг гэдэг. Монголын компьютер хэрэглэгчид мэдээллийн аюулгvй байдлаа даатгах тєдий л сонирхолгvй хэвээр. Яагаад бид заавал ниргэсэн хойно нь хашгирах ёстой гэж. Вирусээс болоод компьютер дэх мэдээллээ арчуулж байж сая ухаарна гэдэг дэндvv харамсалтай. Бусдынхыг байг, ядаж єєрийнхєє хєдєлмєрийг хvндэтгэн мэдээллийн аюулгvй байдлаа хамгаалах талаар бодохгvй бол болохгvй нь. Тэгээд ч та лицензтэй бvтээгдэхvvн хэрэглэснээр цагаа, зардлаа хэмнэнэ. Компьютер вирусын халдвар авснаар машин гацна, унтарна, ер нь элдэв бусын шид vзvvлнэ. Энэ хэрээр алтан цагаас чинь хумсална. Энvvгээр вирусын хорлол дуусахгvй. Системийг чинь гэмтээдэг ч юм уу, таныг мэргэжлийн байгууллагад, компьютер засвар vйлчилгээний компанид хандахад хvргэнэ. Ингээд та компьютерээ хэвийн ажиллуулахын тулд тэдэнд мєнгє тєлнє. Аягvйдвэл вирус таны мэдээллийг эргэж сэргэхээргvйгээр устсан ч байж мэднэ. Энэ мэтээр асуудалтай тулгарч байж, эрсдэлд орсныхоо дараа гасалж суухаар вирусын эсрэг лицензтэй программуудад компьютерээ даатгая.

(written by О.Нямсvрэн)


Top
   
 Post subject:
PostPosted: May.21.07 3:11 pm 
Offline
¤ Expert

Joined: Nov.02.05 12:31 pm
Posts: 2848
Location: Publish adsense
Та мэдэх үү?


- MSN мессенжерийг ашиглахад заавал @hotmail.com юмуу эсвэл @msn.com өргөтгөлтэй мэйл хаягтай байх албагүй. Та @yahoo.com, эсвэл @gmail.com хаягаараа ч гэсэн MSN мессенжерт холбогдох боломжтой. Ингэхийн тулд .NET паспорт авах шаардлагатай энэ хаягнаас. Тэгээд л тэр бүртгүүлсэн э-мэйл хаягаараа микрософт-ийн .NET паспорт ашигладаг ямар ч газар холбогдох нэвтрэх боломжтой.

- Yahoo болон MSN хоёрын хийсэн хэлэлцээрийн дагуу энэ хоёр мессенжерүүд хоорондоо харилцах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл та Yahoo мессенжер дотроо MSN ашигладаг найзуудийнхаа э-мэйл хаягийг шууд нэмээд л харицаж болно гэсэн үг. Ингэхийн тулд та мессенжерийнхээ хамгийн сүүлийн хувилбарыг суулгах хэрэгтэй.

- Хэрэв таны харилцдаг хүмүүс өөр өөр мессенжерүүд(AIM, ICQ, Jabber, MSN, Yahoo!, IRC, Novell GroupWise …) хэрэглэдэг бол та тэр бүгдтэй ганцхан мессенжер суулгаад л харилцаж болдогийг мэдэх үү? Тэгэхийн тулд та Pidgin гэдэг мессенжерийг эндээс татаж аваад суулгаарай. Эсвэл ямар нэгэн програм суулгахгүйгээр http://www.meebo.com хаягаар орж харилцаж болно.

Эх үүсвэр: http://bayarsaikhan.wordpress.com/

_________________
http://www.sanakae.com/


Top
   
PostPosted: May.23.07 3:59 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.21.02 2:38 am
Posts: 515
Location: Yag end
Ta buhen windows-nhaa notepad - g neegeed, "bush hid the facts" hemeen bicheed hadgal. hadgalsan filaa ergeed neegeed uz dee!!!

_________________
"STAY STRONG"


Top
   
 Post subject:
PostPosted: May.23.07 7:02 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Feb.18.04 2:26 pm
Posts: 338
Hearts гээд нэг хөзрийг тоглох дуртай хүмүүст зориулав.

регистрт HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Applets\Hearts орж new String value үүсгэж түүндээ ZB гэсэн нэр өгч Data value-г 42 гэж оруул. Тэгээд хөзрөө нээгээд Ctrl + Alt + Shift + F12 товчийг дарахад бүх хөзрийг дэлгэж харуулах болно. Ингээд л хожоод байж дээ залуусаа :razz:

Мөн Solitaire хөзөр дээр Alt + Shift + 2 товчийг дарахад автоматоор хожих, 3, 3-аар нээгдэх тохиргоон дээр тоглож байхдаа CTRL + ALT + SHIFT товчийг дарж байгаад нээхэд нэг нэгээрээ нээгдэнэ :angel:


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 1:40 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Feb.18.04 2:26 pm
Posts: 338
Freecell хөзрийг тоглож байхдаа хожигдох гээд байвал Ctrl + Shift + F10 товчийг дарахад Abort, Retry, Ignore гэсэн цонх гарна. Abort гэснийг сонгоод тоглоод үзээрэй :wd: :wd: :wd:

За тэгээд бас Minesweeper тоглохдоо Windows Logo товч + D дараад ямар өөрчлөлт гарахыг сайн ажиглаарай :razz:


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 4:26 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Feb.18.04 2:26 pm
Posts: 338
Start мөрнөөс Turn Off Computer команд өгөөд Shift товч дарахад "Stand By" товч ???? Өөрсдөө хийгээд үзчихнэ биз :-P


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 6:31 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Feb.18.04 2:26 pm
Posts: 338
Notepad-ийн бас нэг сонирхолтой жишээ:

Notepad програмаа ажиллуулан эхний мөрөн дээр .LOG гэж бичээд Enter дарж дараагийн мөрөнд шилжүүлээд хадгалаад гар. Эргээд нээгээд үз. Дахиж хаагаад нээгээд үз.


Top
   
PostPosted: May.25.07 4:13 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.12.06 3:08 pm
Posts: 4560
Location: http://defeu.blog.inet.mn/
Найзийгаа хорлох нь...

1. mouse ний баруун товчийг дараад new shortcut.
2. тэгээд Shutdown -s -t 90 -c "End Ugee bichene uu"
3. Одоо энэхүү Shortcut daa дурийн нэрээ өгч болно. Жишээ нь "Game..." гэх мэт хүний сонирхол татхаар.

Хэрэв энэхүү shutdown хийх процэсс ийг унтраахийг хүсвэл start -> run -> cmd -> "shutdown -a"

P.S: Хэрэв -s ийн оронд -r гэж бичвэл restart хийх болно. 90 iin оронд дурийн сэконд оо бичиж болно.


Top
   
 Post subject:
PostPosted: May.25.07 10:22 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: May.07.06 12:50 am
Posts: 1375
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн шилдэгvvд тодорлоо

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар , харилцаа холбооны зохицуулах хороо, Мишээл ЭКСПО тєвтэй хамтран ICT EXPO-2007 мэдээлэл технологийн vзэсгэлэн худалдааг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж єндєрлєлєє.
"Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн єдєр" vvдээ нээсэн "ICT EXPO 2007" vзэсгэлэнд оролцогчид болон хэрэглэгчдийн санал асуулгаар тодруулсан шилдгийн шилдгvvдэд уг vзэсгэлэнгийн хаалтын ажиллагааны vеэр єргємжлєл, шагналыг нь гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын vеэр хэлсэн vгэндээ Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг "Манай салбарын дэвшил, хєгжил жил жилээр биш єдєр цагаар илэрхийлэгдэж буй энэ vнэмлэхvй хурдтай цаг vед шинэчлэл, шилдгийг шалгаруулах vйл явц улам єрсєлдєєнтэй, ширvvн болох болжээ" гэлээ.
Уг vзэсгэлэнгээр утасгvй интернэтийн "Улуснет" ХХК-ийн WiMAX технологи Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шилдэг шинэ технологиор шалгарлаа. Салбарын шилдгээр шалгарсан бvтээгдэхvvн, vйлчилгээг сонирхвол:

1 Шинэ технологи /WiMAX/ Улуснет ХХК
2 Шинэ vйлчилгээ / бvтээгдэхvvн /Happy life/ Юнител ХХК
3 Шинэ санаачилга /Вебийн vйлдвэр/ ЕМОНГОЛ ХХК
4 Шилдэг хєрєнгє оруулагч MCS групп
5 Шилдэг шийдэл /NGN+CDMA2000 1x/ МЦХ ХК
6 Шилдэг vйлчилгээ /NICE vйлчилгээ/ Скайтел ХХК
7 Хэрэглэгчийн таашаалд нийцсэн vйлчилгээ 1950 1950
8 Хэрэглэгчийн итгэлт тvнш ZTE
9 Хэрэглэгчийн тєлєє /Компьютерийн худалдаа/ SAIN computers
10 Шилдэг оролцогч /Юнител ХХК/
11 Санаачилгатай оролцогч /PRIMA дэлгэц/ Протек ХХК
12 Євєрмєц оролцогч Мобиком корпораци

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хамгийн сvvлийн vеийн шийдлvvд, салбарын єнєєгийн хєгжлийн тvвшинг vзvvлэх зорилготой "ICT EXPO 2007" vзэсгэлэн таван хоног vргэлжилээд єндєрлєсєн юм. "Мишээл экспо" тєвд гарсан уг vзэсгэлэнгийн хаалтын ажиллагаанд оролцогч байгууллагууд халуун бvлээрээ цугларч, таван хоногийн нvсэр ажлынхаа vр дvнг хэлэлцэв.
Vзэсгэлэнгийн vеэр зохион байгуулсан хэрэглэгчид, байгууллагуудад хандсан танин мэдэхvйн болон сургалт, туршлага солилцох тєрєл бvрийн уулзалт зєвлєгєєнvvд тєлєвлєсєн vр дvнд хvрч чадсаныг vзэсгэлэнд оролцсон байгууллагуудын тєлєєлєгчид онцолж байв. Єнгєрсєн жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулж байгаа энэ vзэсгэлэнд єнєє жил тvрvvчийнхээс хавьгvй олон байгууллага оролцсон нь уг арга хэмжээг улам сонирхолтой єрнvvн болгож байсныг хvмvvс дор бvрнээ дvгнэсэн юм.

/Оллоо.МН/


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.07 10:09 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Computeriig buteesen hogjuulsen buh humuus sayhan tuuhen uulzalt hiiv, videonuud:
Steve Jobs, Bill Gatesiin dongoj ochigdor uulzsan buren video.

http://video.allthingsd.com/d5

*****************************************************************

End daraah sedvuudeer 1.Ih sain 2.Unegui video hicheeluud baina: http://freescienceonline.blogspot.com (hicheeliin chanriin tuvshin amerikiin aldartai ih surguuliudiinh)

Computeriin onoliin medlegiig angli heltei hen ch unegui surah buren bololtsooo! :wd:

* Physics I
* Physics II
* Physics III
* Physics IV
* Mathematics I
* Advanced Mathematics
* Computer Science (CS) <- :wd:
* Theoretical CS & Maths <- :wd:
* Programming, Networking & Others <- :wd:
* Programming Lectures and Tutorials <- :wd:
* Google TechTalk CS
* Engineering
* Chemistry and Biology
* Cognitive Sciences
* History
* Psychology
* Medicine

*****************************************************************

HARVARD-iin ih surguulias gargasan computeriin ij buren unegui mash sain hicheeluud (video ba audio) : http://www.fas.harvard.edu/~cscie1/

*****************************************************************

Komputer heregleenii hamgiin chuhal tehnologi Hiimel Oyunii Tehnologi (machine learning)-iin mash sain lekts hedhen sariin omno tavigdjee: http://videolectures.net/mlss06tw_roweis_mlpgm/

_________________
sudalgaa


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.05.07 6:36 pm 
Offline
¤ Expert

Joined: Nov.02.05 12:31 pm
Posts: 2848
Location: Publish adsense
Асуулт: Ghosty_angel
mail хаягаа нээхээр bulk дотор нь бөөэ захиа байх юм. Хэрэггүй эд нарыг яаж ирүүлэхгүй байх вэ? Арга байна уу.

Хариулт: r_magnai
chinii mail chin yahoo yum uu tegvel amarhan shd
bulk-dee irsen mailee move to inbox gej oruulaad terniigee songoj bgaad tegeed l delete ed nariin hajuud bdag spam tovchiig daraad l bolooo shd

Хариулт:Boyu
mail option-s block khiij boldog biz dee bas confused

_________________
http://www.sanakae.com/


Last edited by sanakae on Jun.06.07 9:43 am, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 225 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited