#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.28.17 9:12 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 225 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Dec.28.09 8:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18355
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
extremesnoopy wrote:
IDM-iinhen progoo hiihdee mash tom aldaa hiisen baina ter bol registry handalt


registry ээс хандвал ямарч сериал эн тэр авна гэсэн үг үү?
чиний файлыг үзээд тэгж бодлоо.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Dec.28.09 8:23 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4751
Location: Ulaanbaatar Mongolia
GaNBaYaR wrote:
extremesnoopy wrote:
IDM-iinhen progoo hiihdee mash tom aldaa hiisen baina ter bol registry handalt


registry ээс хандвал ямарч сериал эн тэр авна гэсэн үг үү?
чиний файлыг үзээд тэгж бодлоо.

ene bol registry-g l huurch dungunu IDM bol registry-gees bvrtgegdsen hesgiig hvleech awdag uchraas ene key registry-d handalt hiideg

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Dec.29.09 2:03 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.13.09 12:38 pm
Posts: 1068
Location: 13 р хорооллооо
eniig saihan urgeljluuleech all meddeg yum bwal urgeljuulj l bhgui yuu do bi law iih yum surah yum shig bna hehe


Top
   
PostPosted: Jan.02.10 10:27 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Jun.17.05 9:55 pm
Posts: 915
Location: Mongolia
vista gaa xp geer solih gesen chine bolohgui bhiin yag windows set up file huulah yedee tuslaach


Top
   
PostPosted: Jan.02.10 11:24 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.13.09 12:38 pm
Posts: 1068
Location: 13 р хорооллооо
eba1983 wrote:
vista gaa xp geer solih gesen chine bolohgui bhiin yag windows set up file huulah yedee tuslaach

hugshuun end asuhiig horiglono gej bgaa bizdee asuuh sedwuud zondoo bgaashde


Top
   
PostPosted: Jan.15.10 2:52 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Jan.30.09 3:11 am
Posts: 98
Location: the luck always with me
end humuus haragdahaa bolijee

_________________
Rock in Mongolia


Top
   
PostPosted: Jan.15.10 7:22 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.13.09 12:38 pm
Posts: 1068
Location: 13 р хорооллооо
ter ch unen shuu bi shine yuu yuu bichhiin huleegeed l bna odoo hurtel alga bhiim hehe


Top
   
PostPosted: Feb.27.10 12:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.06.08 8:52 pm
Posts: 7338
Location: Board index » Асуулт Самбар - Hobby » ASuuLT Rap :: AMHHC, Online MC Battle
Зургаа Paint-руу хийгээд ганц цэг тавиад хадгалчих, хэмжээ нь хэд дахин багасна
[4.36 mb - 958 kb]
:col:
Мэддэг гаруудаас асуухад энэ ямар муу талтай вэ?
Давуу тал нь бол элдэв про ашиглахгүй,
маш энгийн гэхдээ олон зурган дээр нилээн ажиллагаатай байх, хаха

_________________
Hey Stupid, Let's do it


Top
   
PostPosted: Mar.08.10 1:49 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4751
Location: Ulaanbaatar Mongolia
rapidshare-ээс хүлээлгэлгүй хөтөчийнхөө ачаар файл татах

1. эхлээд доорхи Plug-ins тат
https://addons.mozilla.org/en-US/firefo ... ddondetail
2. тэгээд rapidshare.com-руу татах файлынхаа линкээр ор
3: Free user-ээр ор тэгээд л боллоо
Image

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Mar.08.10 2:06 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4751
Location: Ulaanbaatar Mongolia
хэрхэн убунту СД-ийг USB-нээс суулгахаар хийх вэ ?
1-р алхам
убунту 9.10-ийг тат
www.ubuntu.com
2-р алхам
"Pen Drive Linux's" Universal USB Installer үүнийг тат /үнэгүй/
http://www.pendrivelinux.com/downloads/ ... taller.exe
Image
3-р алхам
"Pen Drive Linux's" Universal USB Installer ажиллуул
4-р алхам
убунту ISO image-аа сонго
Image
5-р атхам USB driver-аа сонго
Image
6-р ахам
USB-ний хэмжээд тохирхоор хий бага багтаамжтай theme app pictures хасч болно(1gb-2gb) их бол нэмж болно(3gb-4bg)
Image
за суулгач дуустал хүлээ
Image
ингээд РЕСТАРД хийгээд таний BOOT-тэй FLASH бэлнэ

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Mar.08.10 10:05 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1127
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
extremesnoopy wrote:
rapidshare-ээс хүлээлгэлгүй хөтөчийнхөө ачаар файл татах

1. эхлээд доорхи Plug-ins тат
https://addons.mozilla.org/en-US/firefo ... ddondetail
2. тэгээд rapidshare.com-руу татах файлынхаа линкээр ор
3: Free user-ээр ор тэгээд л боллоо
Image

энэ тэгээд эхний файлаа татаж дуусчаад дараагийхийг нь татах гэхээр л өчнөө минут хүлээ гээд болохгүй л байна даа

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Mar.08.10 10:31 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4751
Location: Ulaanbaatar Mongolia
zorigoo611 wrote:
extremesnoopy wrote:
rapidshare-ээс хүлээлгэлгүй хөтөчийнхөө ачаар файл татах

1. эхлээд доорхи Plug-ins тат
https://addons.mozilla.org/en-US/firefo ... ddondetail
2. тэгээд rapidshare.com-руу татах файлынхаа линкээр ор
3: Free user-ээр ор тэгээд л боллоо
Image

энэ тэгээд эхний файлаа татаж дуусчаад дараагийхийг нь татах гэхээр л өчнөө минут хүлээ гээд болохгүй л байна даа

наадах чинь харин дараагийн файл дээр хүлээнэ
харин 60 сек алгасан

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Mar.09.10 9:55 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1127
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
тэгэж ажлахгүй л байна даа
Image


2 дахь таталт

Image

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Mar.11.10 4:17 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.21.05 4:42 pm
Posts: 1635
Naadah chini zvgeer 60 sec n duushaar awtomataar download ehlvvldeg l plugin yum bishvv.

_________________
http://ulaangil.com


Top
   
PostPosted: Mar.15.10 2:28 am 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Jan.30.09 3:11 am
Posts: 98
Location: the luck always with me
oor arga baijil taaraa

_________________
Rock in Mongolia


Top
   
PostPosted: Mar.24.10 3:26 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Feb.05.10 4:18 pm
Posts: 527
Image
Германы засгийн газар ард иргэддээ Firefox Mozilla браузерийг ашиглах нь аюулгүй байдлын тал дээр асуудал үүсгэж болохыг анхааруулсан байна. Тус улсын Холбооны мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс өнгөрсөн нэгдүгээр сард “Майкрософт” компанийн Internet Explorer браузерийн талаар мөн ийм анхааруулга хийж байсан. Үүнээс хэд хоногийн дараа Францын холбогдох албаныхан ч мөн ийм анхааруулга гаргасан юм.

Энэ удаа Firefox-т илэрсэн дутагдалтай тал нь хакеруудад чөлөөтэй нэвтрэх боломжийг олгож болох юм хэмээн үзэж байна.

Гэхдээ энэхүү дутагдалтай тал нь Firefox Mozilla 3.6 браузерт илэрч байгаа аж. Өмнөх хувилбаруудад ч өөрийн гэсэн дутагдал тал байгаа болохоор тэдэн рүү эргэн орох нь тийм ч ухаалаг алхам биш гэдийг мөн анхааруулжээ. Гуравдугаар сарын сүүлчээр гарах Firefox Mozilla браузерийн шинэ хувилбарт эдгээр дутагдал арилах ёстой. Firefox Mozilla 3.6.2 гэсэн нэртэй туршилтын хувилбар интернэтэд байгаа ч бүрэн ажиллагаанд ороогүй аж.

Шинэ хувилбарыг бүрэн ажиллагаанд ортол Firefox Mozilla браузерийг ашиглахгүй байхыг Германы холбооны мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс хэрэглэгчдэд санал болгожээ.

_________________
Амьддаа бие биенээ хайрла!


Top
   
PostPosted: Mar.24.10 9:24 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1127
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
за болиод өгөөрэй наад чинь IE тухай байсан шүү хэ хэ хэ

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Mar.25.10 11:05 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18355
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
өнгөрсөн сард гарч байсан мэдээг одоо таьдаг нь ямар учиртай юм?

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Mar.25.10 2:19 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1127
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
интернэт нь ийм удаан юм байгаа биз чааваас ;-D

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Mar.25.10 2:26 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Feb.05.10 4:18 pm
Posts: 527
hooe bi ene medeeg ochigdor GOGO.mn-s unshasan. tend ochigdor oruulsan bsan
tegeed l iim ym bolsiin bn gej bodood end hiisiin

_________________
Амьддаа бие биенээ хайрла!


Top
   
PostPosted: Mar.25.10 4:21 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1127
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
аан наад чинь шал худлаа мэдээлэл байна бас аль дээр үед гарсан

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Mar.25.10 6:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18355
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
үнэн үү гэвэл үнэн.
гэхдээ одоо засагдсан.
3,6,2 нь дээрх алдааг зассан.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Mar.28.10 9:49 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.12.06 3:08 pm
Posts: 4560
Location: http://defeu.blog.inet.mn/
"Security Bug" bol buh l zuilees olddog zuil shu dee. ingetlee medee tsedee bolgoj harah yamar shaardlaga baina aa. Adobe flash player t hurtel iimertuu bug ilerjil baidag zasch l baidag.


Top
   
PostPosted: Apr.06.10 4:07 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4751
Location: Ulaanbaatar Mongolia
TCP/IP протоколын тухай
TCP/IP буюу Дамжуулалт удирдах протокол ба Интернет протоколийн тухай авч vзье. TCP/IP нь интернетэд хэрэглэгдэх хоёр протоколд хамаарагдана. Эдгээр нь дотроо олон тооны протоколуудыг агуулах бєгєєд TCP/IP бvрдэлийг vvсгэнэ. Тэд нийлээд Интернет дэх бараг бvх vйлчилгээнvvдийг хангадаг бєгєєд заримыг нь дурдвал :
• Цахилгаан шуудангийн дамжуулалт
• Файл дамжуулалт
• Usenet шинэ мэдээг хvргэх тvгээх
• WWW-д хандалт

TCP/IP бvрдэлд vндсэн 2 ангиллын протоколууд бий.

1. Сvлжээ тєвшний протоколууд
2. Хэрэглэгчийн программ тєвшний протоколууд


Сvлжээ тєвшний протоколууд
Энэ тєвшний протоколууд нь єгєгдлийн дамжуулалтын механизмыг хариуцдаг. Эдгээр протоколууд нь системийн гvнд ажиллаж хэрэглэгчдэд харагддаггvй. Жишээ нь IP протокол нь мэдээллийг хэрэглэгч ба гадаад машинд хvргэх пакетыг гаргадаг. vvнийгээ олон тєрлийн мэдээлэлд ялангуяа хоёр машины IP хаягуудыг vндэслэн гаргадаг. Эдгээр ба бусад мэдээлэлд vндэслэн IP нь мэдээлэл очих машиндаа хvрэх баталгааг гаргадаг. Энэ процессийн явцад IP нь Сvлжээ тєвшний бусад протоколуудтай хамтран ажиллаж єгєгдлийн дамжуулалтыг олж авна. Хэрэглэгч сvлжээний утилитуудыг ашиглан IP-ийн систем дэх ажиллагааг хэзээ ч харахгvй (Шинжлэгч ба бусад IP датаграммийг уншдаг программуудаас бусад ).

Хэрэглэгчийн программ тєвшний протоколууд
Урвуугаар энэ тєвшний протоколууд нь ямар нэг байдлаар хэрэглэгчдэд харагдана. Жишээ нь FTP (File Transfer Protocol буюу Файл дамжуулах протокол ) нь хэрэглэгчдэд харагддаг. Хэрэглэгч єєр машинд файл дамжуулалт хийхийн тулд холболтыг хvсдэг ба холболт vvсэнгvvт дамжуулалт эхэлдэг. Дамжуулалтын явцад хэрэглэгчийн машин ба Гадаад машины хоорондох солилцооны хэсэг нь харагддаг( ихэвчлэн алдааны мэдээлэл ба мєн хэдэн байт дамжуулагдаад байна г.м мэдээллvvд). Эндээс vзэхэд TCP/IP нь интернетээр дамжуулан (эсвэл TCP/IP ажиллах сvлжээнд) хоёр машины хооронд холбоог vvсгэхэд тусалдаг протоколуудын цогц юм.

TCP/IP ийн тvvх
1969 онд Хамгаалалтын Сайжруулсан Судалгааны Тєслийн Агентлаг нь шинэ сvлжээг vvсгэн хєгжvvлэх даалгавар авчээ. Энэ ажлын гол зорилго нь цємийн довтолгоонд тэсэж vлдэх сvлжээг бэлтгэх асуудал байв. Товчоор хэлэхэд хэрэв Орос цємийн дайралт хийвэл сvлжээ дайралтын дараа ажиллаж байх ёстой байлаа. Энэ тєсєлд єєр хэдэн чухал шинжvvд агуулагдаж байсан бєгєєд гол нь харилцан хамааралгvй ямар ч тєвлєрсєн удирдлаггvй vйл ажиллагааг vvсгэх асуудал байлаа. Єєрєєр хэлбэл 1 эсвэл 10 ,100 ,1000 машин устгагдсан ч сvлжээ бvтэн vлдэх боломжийг олгож байлаа. Энэ сvлжээний бэлтгэл судалгаа нть 1962 , 1963 онд хийгдсэн ажлууд дээр vндэслэгдсэн байсан бєгєєд энэ ажлууд нь Арпанет байв. Арпанет нь сайн ажиллаж байсан боловч системийн vе vе гацалтууд тохиолдож байсан ба гол нь ийм системийг нэвтрvvлэх нь єртєг их шаардсан ажил болох байлаа. Судалгаа нь vvнээс илvv найдвартай протоколыг гаргасан бєгєєд 1970-д оны дундуур TCP/IP-ын бvрдлийг гаргажээ. TCP/IP нь бусад протоколуудаас олон талаараа давуу байв. Тухайлбал TCP/IP нь сvлжээний багахан нєєцийг шаарддаг, бусад ямар ч протоколоос хямдхан тусч байлаа. Иймээс ч тун хурдан тархжээ.1983 онд TCP/IP нь Berkeley Software Distribution (BSD) Unix-ийн 4.2 хувилбарт нэгтгэгдсэн байна. Зарим судлаачид Интернетэд холбогдох хурд єгєгдєл дамжуулах хурдыг сайжруулахын тулд TCP/IP-ыг хиймэл дагуулын дамжуулалтад хэрэглэхийг санал болгодог. Гэвч TCP/IP ыг энэ зорилгоор хэрэглэхэд тохиромжгvй
нь илэрхий юм.Єнєє vед TCP/IP нь зєвхєн интеретэд биш єєр олон зорилгоор ашиглагдаж байна. Єєр нэг давуу тал нь TCP/IP нь олон тєрлийн техник хангамж, vйлдлийн системтэй зохицож ажилладаг байдал юм. Иймээс ч хэн нэгэн нь TCP/IP-ыг ашиглан олон тєрлийн сvлжээг vvсгэж чадна. Ийм сvлжээ нь дотроо Макинтош, IBM компьютер, Sun SparcStation ууд, MIPS зэрэг машинуудыг агуулж чадна.

Ямар платформуудтай зохицдог вэ?
Ихэнхтэй нь зохицно. Доор жагсаалтад харууллаа. Хэрэв платформ нь TCP/IP г бvрнээр нь агуулсан бол бvрэн ,vгvй бол агуулсан TCP/IP программын нэрийг харууллаа.
• Unix Бvрэн
• Dos Piper/IP ( Ipswitch-н гаргасан)
• Windows Tcpman
• Windows95 Бvрэн
• Windows NT Бvрэн
• Macintosh MACTCP эсвэл OpenTransport ( Sys 7.5+)
• OS/2 Бvрэн
• AS/400 OS/400 Бvрэн

TCP/IP-ыг бvрнээр нь агуулаагvй платформууд дахь TCP/IP программуудын зарим нь дутагдалтай байдаг.
Жишээ нь зарим нь сервертээ єєрийгєє гаргаж єгдєггvй ( є.х дутагдал). Иймээс хэдийгээр хэрэглэгч гадаад машинаас файл дамжуулахаар холбогдож чадах боловч хэрэглэгчийн машин нь єєрєє ийм хvсэлтийг хvлээж авдаггvй. Є.х жишээ нь TCPMAN-ыг хэрэглэж байгаа Win 3.11 нь нэмэлт программ хангамж суулгалгvйгээр гадаад машинаас ирсэн хvсэлтийг хvлээн авч чадахгvй.

TCP/IP хэрхэн ажилладаг вэ?
TCP/IP нь стекийг ашиглан vйл ажиллагаа явуулдаг. Энэ стект хоёр машины хооронд энгийн єгєгдєл дамжуулахад шаардагдах бvх протоколуудыг агуулсан байна (мєн энд нэг машинаас нєгєє машинд хvрэх зам байна). Стек нь мєн тєвшнvvдэд хуваагдах бєгєєд тус бvрдээ єєрийн гэсэн vvрэгтэй байдаг. Энэ vеvvд нь пакет дахь иарерхи бvтцийг vvсгэдэг. Єгєгдєл нь энэ бvтцээр дамжаад сvлжээ эсвэл єєр машинд хvрдэг. Тэнд очоод энэ процесс нь урвуугаар биелэгдэн нэвтэрдэг байна. Энэ процессийн явцад алдаа шалгалтын иж бvрэн систем хоёуланд нь ажиллаж байдаг. Тєвшин бvр нь олон протоколтой хамтрана. Энэ стекийн давхар бvрд эдгээр протоколууд хэрэглэгчдэд олон тооны vйлчилгээ vзvvлж завгvй ажиллаж байдаг.

Тvлхvvр протоколууд
Одоо стект байдаг тvлхvvр протоколуудыг авч vзье. Сvлжээ тєвшнєєс эхэлье. Дараах чухал протоколууд байна.
• Хаяг тогтоогч протокол (Adress Resolution Protocol)
• Интернетийн хяналтын мэдээллийн протокол (Internet Control Message Protocol буюу ICMP)
• Интернет протокол (IP)
• Дамжуулалтыг хянах протокол (TCP)
Эдгээрийг товч тайлбарлая.

ARP
Энэ протокол нь физик хаягт интернетийн хаягийн байршлыг тогтоогч (mapping) vйлчилгээг гаргана. Энэ нь мэдээллийг интернетээр чиглvvлэхэд амин чухал юм. Дохио (эсвэл єєр єгєгдєл) илгээгдэхийн ємнє интернетийн дамжуулалт тээвэрлэлтэд зориулагдсан IP пакетуудад єєрєєр мэдээллийн блок болон багцлагддаг. Эдгээр нь vvсгэсэн болон очих машинуудын хоёулангийнх нь интернет хаягийг (IP) агуулдаг. Эдгээр багцууд нь vvсгэсэн машинаа орхин явахын ємнє хvрэх машиных нь физик хаяг нь мєн тодорхойлогдсон байх ёстой (физик хаяг нь IP хаягаас ялгаатай). Энэ бол ARP ын ажлын эхний хэсэг юм. ARP-ын хvсэлтийн дохио дотоод сvлжээгээр ( subnet ) тархана. Энэ хvсэлт нь чиглvvлэгчээр дамжигдах ба хариуд нь ирэх физик хаяг нь мєн тvvгээр дамжигдан ирнэ. Энэ хариулт нь хvсэлт vvсгэсэн машинд баригдаж дамжуулалт эхэлдэг. ARP-ын дизайнд КЭШ ойн (cash )загвар багтсан байдаг. vvнд ихэнх орчин vеийн броузерууд (Netscape Navigator, Internet Explorer) кэшийг ашигладаг. Кэш нь дискний (эсвэл санах ойн) хэсэг бєгєєд тvvнд зорчсон Web хуудсуудын элементvvд (товчнууд, хуудсын толгойнууд, ба энгийн графикууд) хадгалагддаг. Энэ нь уг хуудаст буцан орох (back) орох vед дахин гадаад машинаас ачаалах шаардлаггvй болох юм. Хэрэв энэ хуудас нь чиний дотоод кэшт байгаа бол тэндээс улам хурдан дуудагддаг. Бидний тохиолдолд дуудагдсан машины физик хаяг нь хадгалагдах бєгєєд энэ нь цаг хугацаа нєєцийг хэмнэнэ. Гэвч энэ нь кракеруудад ямар нэг машины кэш дэх хаягуудын нэгийг ашиглан гадаад машинтай холбоо тогтоох боломжийг ямар нэг хэмжээгээр олгодог юм.

ICMP
Энэ протокол нь хоёр эсвэл хэд хэдэн комьпютер ба машинуудын хооронд дажуулалтын процесс явагдах vед алдааны ба хяналтын дохионуудыг удирдана. Энэ нь уг машинуудад мэдээллийг хуваалцах боломжийг олгоно. Энэ утгаараа ICMP нь сvлжээний проблемуудыг оношлоход чухал vvрэгтэй. Жишээ нь
• Машин унтрахад
• сvлжээний vvд ачаалалтай эсвэл ажиллахгvй vед
• Сvлжээн дэх бусад алдааны vед

Магадгvй ICMP-ийн хамгийн єргєн хэрэглээ нь Ping хэмээх сvлжээний программ байж болох юм. Ping нь гадаад машин идэвхтэй сvлжээнд байгаа эсэхийг тодорхойлоход хэрэглэгддэг. Ping-ийн ажиллах зарчим нь энгийн :
Хэрэглэгч гадаад машиныг Ping хийхэд хэрэглэгчийн машинаас гадаад машин руу пакетууд илгээгдэнэ. Энэ пакетууд хэрэглэгчийн машинд эргэн ирдэг. Хэрэв ирэхгvй бол Ping нь гадаад машинийг унтарсан байна гэсэн алдааны мэдээлэл хэвлэдэг.

IP
IP нь TCP/IP бvрдэл доторх бvх протоколуудад хvрэх пакетийг гаргадаг. Иймээс ч IP нь энэ процессуудын зvрх нь юм. Энэ процессийг задлахын тулд IP датаграммыг авч vзье.
• Misk.Толгойн мэдээлэл vvсгэгчийн IP хаяг Хvрэх IP хаяг Єгєгдєл
• IP датаграммын толгой Илгээгдэх єгєгдєл

IP-ын гайхмаар нэг зvйл нь хэрэв датаграмм нь арай бага пакет шаарддаг сvлжээнд орвол датаграммын
цээж хэсэг нь уг хvлээн авагч сvлжээтэй зохицон єєрчлєгддєг явдал юм. Иймд эдгээр датаграммууд аяллынхаа явцад тасарч хэдэн хэсэг болдог бєгєєд хvрэх газартаа зєвєєр буцаж нийлдэг (явуулсан дарааллаараа ирээгvй байсан ч гэсэн). Мєн дээрхээс илvv єєр мэдээллvvд ч хадгалагдаж байдаг. Зарим ийм мэдээлэл нь ашиглагдаж байсан протоколын тодорхойлолт (identification), толгойн хэмжээ, мєн амьдрах цаг хугацааны заалт зэргийг агуулсан байж болно. Энэ заалт нь тоон утга байх ба датаграммын эмх замбараагvйн дунд зорчин байх зуур утга нь vргэлж хорогдож байдаг. Тэгээд эцэст нь 0 болонгуут датаграмм “vхдэг”. Олон тєрлийн пакетууд ийм заалтыг ашигладаг. Харин зарим сvлжээний утилитууд (жш TraceRoute ) “цагийн амьдрал ” талбарыг шинжлэх удирдлагын vе дэх тэмдэглэгчээр ашигладаг.

TCP
TCP нь интернет дэх гол протокол юм. Тэр файл дамжуулалт, гадаад vйлчилгээнvvд зэргийг гvйцэтгэнэ. TCP энэ vйлдлvvдийг єгєгдлийн найдвартай дамжуулалт (reliable data transfer) хэмээх аргачлалаар гvйцэтгэдэг. Энэ талаараа TCP нь бvрдэл дэх бусад протоколуудаас ялгаатай. Найдваргvй дамжуулалтад єгєгдєл бvрэн ирэх баталгаа байхгvй. Эсрэгээр TCP нь баталгаат байдлыг гаргах бєгєєд энэ нь єгєгдлvvд ямар дарааллаар гарсан тэр дарааллаараа ирэх баталгааг єгнє. TCP-ийн vйл ажиллагаа нь хоёр машины хоорон дахь виртуаль холбоонд vндэслэгдэнэ. Энэ холбоо нь 3 процессоор vvсэх бєгєєд ихэвчлэн three part handshake гэдэг.
Хэлхээ холбоо нээгдсэний дараа єгєгдєл нь аль ч чиглэлд зэрэг зорчих боломжтой. Энэ vр дvнг заримдаа full duplex дамжуулалтын зам гэж нэрлэдэг. Энэ замд ямар нэг дамжуулалтын процесс (эсвэл єєр гадаад vйлчилгээ ) байвал vvссэн ямар ч алдааны мэдээлэл нь хvсэлт илгээсэн машинд очдог.TCP нь мєн алдааг шалгах чадвартай. Тэр илгээгдсэн єгєгдлийн блок бvрд тоон утга vvсгэдэг.Хоёр машин дамжуулагдсан блок бvрийг энэ тоогоор нь таньдаг. Блок амжилттай дамжигдах бvр хvлээн авагч машин нь илгээгч машинд дамжуулалт амжилттай болсон гэсэн мэдээг дамжуулна. Хэрвээ алдаатай дамжигдсан бол дараах хоёрын аль нэг болдог.Хvсэгч машин алдааны мэдээлэл хvлээн авна. Хvсэгч машин юу ч хvлээн авахгvй
Алдаа ирэх тохиолдолд єгєгдєл дахин дамжуулагдах бєгєєд хэрэв алдаа нь fatal тєрлийнх бол дамжуулалт хаагддаг. Хэрэв холбоо тасарвал fatal алдаа vvснэ. Хариу ирэхгvй бол єгєгдлєє дахин дамжуулна.Энэ процесс дамжуулалт бvрэн гvйцтэл давтагдана. Ингэж єгєгдєл дамжигдахын ємнє хоболтын хvсэлт хийгдсэн байх ёстой. Одоо энэ хvсэлт уг машин дээр очиход яахыг vзье. Нэг машин нєгєєдєє холбогдох хvсэлт гаргах бvр очих тодорхой чиглэл заагдсан байх ёстой. Энэ чиглэл бол хvрэх машины интернет хаяг IP ба физик хаяг юм. Бvр нарийвчлан хэлбэл хvсэгч машин нь хvрэх машин дээрх хvрэх программыг зааж єгдєг. Энэ нь дараах хоёр элементийг оролцуулдаг.
• Inetd хэмээх программ
• Портууд дээр vндэслэгдсэн систем

Inetd: Утга нь бvх чєтгєрvvдийн (хvлээгч) эх. Inetd-ийг авч vзэхийн ємнє хvлээгчийг тайлбарлая. Xvлээгчид бол єєр процессуудыг тасралтгvй хvлээж байдаг программууд юм ( энэ тохиолдолд холбогдох хvсэлтийг харж байдаг). хvлээгчид нь Майкрософт платформ дээрх резидент программуудтай тєстэй байна. Inetd бол тусгай онцлогтой хvлээгч юм. Тvvнийг маш олон янзаар нэрлэдэг. Жишээ нь Шилдэг сервер, бvх процессуудын євєє г.м. vvний учир нь Inetd бол Unix дээрх vндсэн хvлээгч юм. Ихэнх мэргэжилтнvvд систем дэх олон хvлээгч нь системийн нєєцийг бардгийг мэдэж байгаа. Яагаад бусад бvх процессуудаа хvлээж байдаг нэг хvлээгч процесс хийдэггvй юм бэ? Энэ бол Inetd-ийн хийдэг зvйл юм. Тэрээр холбогдох хvсэлтийг (хаанаас ч хамаагvй) ирэхийг хvлээж байдаг. Хэрэв тэр хvсэлт гарч ирвэл тэр тvvнийг vнэлдэг. Энэ vнэлгээ нь нэг л зvйлийг тодруулдаг. Хvсэгч машин ямар vйлчилгээ хvсч байна вэ? Жишээ нь FTP-ийг vv? Хэрэв тийм бол Inetd FTP сервер процессийг эхлvvлдэг. Иймд FTP сервер нь санамсаргvй хvсэлтээр ажиллаж болно. Энэ тохиолдолд файл дамжуулалт эхэлж байна. Энэ бvхэн нь секундын дотор л болно. Ерєнхийдєє Inetd процесс нь машины асахад резидентээр vvсээд машиныг унтрах эсвэл тvvнийг root операторч (хамгийн єндєр эрхтэй хvн) унтраах идэвхгvй болгох хvртэл байж байдаг. Inetd-ийн шинж чанар нь Inetd.conf файлаар тохируулагддаг (Unix-ийн /etc директорт байдаг). Энэ файл нь ямар vйлчилгээ нь Inetd-ээр дуудагдахыг зааж єгдєг. Ийм зарим процессууд нь FTP, Телнет, SMTP, TFTP, Finger, Systat, Netstat эсвэл єєр ямар нэгэн процессууд байна.

Портууд
Олон TCP/IP программууд интернетээр ачаалагдаж болно. Эдний ихэнх нь Клиент/Сервер зарчимд ндэслэгдсэн байдаг. Холбогдох хvсэлт ирэх бvр Inetd нь сервер программыг эхлvvлж шаардсан гадаад машинтай нь холбоог vvсгvvлдэг. Энэ бvхэнд туслахын тулд vйлчилгээ программ бvр (FTP эсвэл Телнет … г.м) єєрийн ганц хаягтай байна. Энэ хаягийг порт гэдэг. Дундаж интернет серверт олон мянган порт байдаг. Хэдийгээр СА нь программуудыг єєрийн сонгосон портуудад оруулдаг боловч ерєнхийдєє программууд нь танил портдоо байдаг. Эдгээр портууд нь стандарт болсон байдаг юм. vvнийг доор vзvvлэв.
• Сервер Порт
• FTP 21
• Телнет 23
• Simple Mail Transfer Protocol 25
• Gopher 70
• Finger 79
• HTTP 80
• Networks News Transfer Protocol 119

Энд байгаа бvх программуудийг авч vзнэ. Эд бvгд хэрэглэгчийн программ тєвшний vйлчилгээ эсвэл протоколууд юм. (Иймээс эдгээр нь хэрэглэгчдэд харагдах бєгєєд эдгээртэй console-р харьцаж чадна)
www.xakep.mn

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Apr.06.10 4:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4751
Location: Ulaanbaatar Mongolia
Image
Єнєє цагт Hard Disk-гvй компъютер гэж бараг vгvй билээ. Мєн сvvлийн vеийн зарим видео тоглуулагч (VCR), дvрс билэгийн аппарат-камеруудад хvртэл кассетний оронд Hard Disk-г хэрэглэж байна. Дэлхий дээрх эдгээр олон хатуу дискнvvд ганцхан ижилхэн vvрэгтэй - эдгээр нь тоон хэлбэрт байгаа мэдээлэлийг харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг. Зєвхєн эдний тусламжтайгаар л компъютер "юмыг удаан хугацаанд марталгvй санаж байх" чадвартай болдог.
Энэ удаагийн єгvvллэгээрээ бvгдээрээ энэхvv шидэт хайрцагны дотогшоо нэг єнгийгєєд харцгаая, мєн мэдээлэлийг хэрхэн яаж хадгалаад байгааг нь ч гэсэн сонирхоод vзэе.

Хатуу Дискний Yндэс

Hard Disk-ны тvvх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискvvд нь одоогийн 21 инчийн телевизорын дайтай хэмжээтэй, гэхдээ дєнгєж хэдхэн мегабайтыг л хадгалах єчvvхэн багтаамжтай байжээ. Тухайн vед эдгээрийг Hard Disk ч гэж нэрлэж байсангvй, "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сvvлээр нь "floppy disk" буюу "уян диск" гэсэний эсрэг гэдгээр нь "hard disk" буюу "хатуу диск" гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard Disk-г соронзон оронтой хатуу материалаар (хєнгєнцагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээлэлээ хадгална.
Энгийнээр авч vзвэл хатуу диск, энгийн кассетте хоёрын хооронд нэг их ялгаа байхгvй. Ижилхэн л соронзон чанар ашиглаж мэдээлэлээ хадгална. Харин одоо хатуу диск, кассетте хоёрын хоорондын vндсэн ялгааг сонирхоцгоож, эндээс та бvхэн Hard Disk-ны талаар тодорхой ойлголт авах болов уу:

• Кассеттны соронзон материал нь нарийхан пластик туузан дээр тvрхэгдсэн байна. Харин хатуу дискэн дээрхи соронзон материал нь єндєр нягтралтай хєнгєнцагаан юмуу шилэн дискэн дэр тvрхэгдсэн байна. Дараа нь vvнийгээ толь мэт гєлгєр болгож зvлгэсэн байна.
• Кассеттны хувьд та урагшаа хойшоо гvйлгэж хvссэн мэдээлэлдээ хvрдэг бєгєєд, энэ нь тодорхой цаг авдагийг мэдэх билээ. Харин хатуу дискны аль ч хэсэг дээрхи мэдээлэлд агшин зуурт хvрэх боломжтой.
• Кассеттэн дээрхи мэдээлэлийг уншихад унших/бичих толгой нь туузандаа шууд хvрэлцдэг бол, хатуу дискны унших/бичих толгой нь дискныхээ гадаргуу дээгvvр тодорхой хэмжээний зайтай гvйж, хэзээ ч дискэндээ яг хvрдэггvй.
• Кассеттны тууз нь ойролцоогоор секундэд 5,08 см хурдтайгаар унших/бичих толгой дээгvvр гvйдэг бол, хатуу диск нь унших/бичих толгойн доогуураа дээд тал нь 272 км/цагийн хурдтайгаар эргэлднэ.
• Хатуу дискэн дээрхи мэдээлэл нь кассеттны туузтай харьцуулбал маш єчvvхэн хэмжээний соронзон бvсэд хадгалагдах бєгєєд, энэ нь дискний нягт болон хурдыг нэмэгдvvлсэний vр дvн болно.

Эдгээр болон бусад олон нарийн шинж чанаруудад vндэслээд орчин vеийн Hard Disk-vvд нь єчvvхэн бага зайнд асар их мэдээлэл хадгалах боломжтой болсон ажээ. Хатуу дискний бас гол нэг давуу тал нь аль ч хэсэгт байгаа мэдээлэлдээ секундыг хэд хуваасантай тэнцэх богино хугацаанд хvрч уншиж чаддаг явдал юм.
Одоо цагт жирийн персонал компъютеруудад 10-40 гигабайтын маш єндєр багтаамжтай хатуу дискvvд хэрэглэгдэх болжээ. Дискэн дээрх мэдээлэл нь файль хэлбэрээр хадгалагдна. Файль гэдэг нь энгийн vгээр хэлбэл ердєє л хэсэг байт мэдээлэл бєгєєд онцлог нь єєрийн гэсэн нэртэй байна. Байт гэдэг нь (энгийн vгээр хэлбэл) текстэн мэдээлэлийн тэмдэгтийн ASCII код байж болно, компъютерт биелvvлэх зvйлсийг нь заасан программын дотоод заавар код байж болно, эсвэл зургийн файлын цэгийн єнгєнvvд байж болох юм. Дотороо юуг ч агуулсан байлаа гэсэн файль гэдэг нь байтуудын цуваа хэлбэртэй байна. Хэрвээ тухайн эгшинд ажиллаж байгаа программ файль авах хvсэлт ирvvлбэл, Hard Disk нь уг файлын байтуудыг нь CPU-руу илгээнэ.
Хатуу дискны ажиллагааг vнэлэх хоёр хэмжvvр байна:
• Data rate - буюу секундэд хэдэн байтыг CPU-руу илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн секундэд 5-40 мегабайт байна.
• Seek time - буюу CPU-с файль авах хvсэлт ирсэнээс хойш, хэр хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-руу илгээж байгааг заасан хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20 миллисекунд байна.
Дараагийн чухал vзvvлэлт нь мэдээжийн хэрэг хатуу дискний багтаамж - capacity байдаг.

Хатуу Дискны Дотор Талд

Hard Disk-ны ажиллагааг ойлгох хамгийн vр дvнтэй арга бол дотогшоо нь єнгийж харах явдал юм. Анхааруулах Зvйл: Hard Disk-г онгойлгож харах гэдэг нь vvнийг эвдлэнэ гэсэн vг билээ. Иймээс энэ туршилтыг єєрийн эвдрээгvй ажиллаж байгаа хатуу дискэндээ туршиж vзэхгvй байхыг танд зєвлєж байна!! Энэ нь нэг талдаа удирдах электроник микросхем хавтантай гадна талаараа гадны соронзон орноос хамгаалах хєнгєнцагааны тусгай хайлшан битvv бvрхvvл бvхий хайрцаг байна. Энэ микросхем хавтан нь соронзон хэлбэрт байгаа мэдээлэлийг байт болгож хувиргах, мєн буцааж хувиргах ажлыг гvйцэтгэнэ.

Мэдээлэлийг Хадгалах

Дискны гадарга дээр мэдээлэл нь sector болон track-д хадгалагдна. Track нь тєвєє тойрсон тойрогуудыг, sector гэж track-г бялуу мэт хуваахад vvсэх жижиг хэсэгvvдийг нэрлэнэ.
Image

Дээрх зураган дээр шар єнгєєр track-г, цэнхэр єнгєєр sector-г зааж vзvvлэв. Sector нь тодорхой хэмжээний байтыг агуулна - жишээлбэл 256, 512 гэх мэт. Гэхдээ диск, vйлдлийн систем аль ч тvвшинд sector-уудыг ихэвчлэн cluster-уудад бvлэглэн авч vздэг.
Low-level formatting - энэ нь дискэн дээр track, sector-уудыг шинээр байгуулах процесс юм. Sector тус бvрийн эхлэл тєгсгєлийг зааж єгнє. Энэ процесс нь дискыг блок блок байт хадгалахад нь бэлдэнэ.
High-level formatting - харин энэ процессын vед file allocation table (файль байрлуулах хvснэгт) гэх мэт файлыг хадгалах бvтэцийг sector-уудад бичиж єгнє. Энэ процесс нь дискыг файлл хадгалахад нь бэлдэнэ.

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Apr.06.10 4:13 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4751
Location: Ulaanbaatar Mongolia
IP протокол, Интернет сүжээний хаяглал
www.xakep.mn
Image
IP протоколыг RCF-ын 791 зөвлөмжөөр баталтсан.

IP протокол нь Интернет сүжээний протоколын бүтцийн хамгийн анхны түвшинт, сүлжээний хаяглалын протокол болно.
IP протоколоор багцын хаяглалыг тогтоож, энэ хаяглалын дагуу үүсгүүрийн эх өгөгдөлийг сүлжээгээр хэрхэн дамжуулахыг тодорхойлсон.
IP хаягын зарчим нь сүлжээний төгсгөлийн машинуудыг тодорхой дүрмийн дагуу хаяглаж, тэдгээрийн солилцох өгөгдлийг уг хаягийн тусламжтай багцлан дамжуулах юм.
IP протоколоор дараах 4 дарааллаар тодорхойлно.

1. Хаяглалын түвшинг хэлбэржүүлнэ.(Address layer)
2. Хаягийн солилцоог тодорхойлно. (address exchange)
3. Хаягийн холболтыг тодорхойлно.(address connection describtion)
4. Хаягийн төрлийг тодорхойлно. (address type)

Хаяглалын түвшинг төгсгөлийн терминал дамжууллын төхөөрөмж бүрд цорын ганц хаягаар танигддаг.
Систем нь олон хэрэглээг, хэрэглээ нь олон хэрэглэгчийг зэрэг дэмждэг байна. Сүлжээний удирдлагын систем нь электрон шуудан ба файл дамжуулах хэрэглээг зэрэг дэмждэг байхад хэрэглээ бүр нь зөвхөн ганц портын дугаартай байна.
Төгсгөлийн системийн дэд сүлжээний хаяглалыг тогтоохдоо хаягийн солилцоог ашиглана.
Дэд сүжээ бүр нь нэг хаяглалын түвшинтэй байх ба энэ хаяглалын түвшинг SAP point address гэнэ. Хаяглалын үндсэн зачим нь тухайн сүлжээний порт SAP (нийтийн) хувьд хэд хэдэн ч байж болно.
Төгсгөлийн терминалийн хаяглалын портыг SAP цэгээс тодорхойлно. Интернет сүжээний чухал асуудал бол сүжээний хаяглалыг оновчтойгоор тогтоох явдал юм.
Сүжээний хаяг нь загвар протоколын дунд түвшин болох сүлжээний түвшинээс дээд түвшинд шилжүүлэх цорын ганц цэгээр тодорхойлогдох хэрэглэгчийн физик хаяг юм.
Хэрэглэгч ямар төрлийн сүлжээнд холбогдсоноос хамаарч физик хаяг ялгаатайгаар зохион байгуулагддаг .

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 225 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited